МУГТ Н.Төгсцогт илт ялсан боловч, шүүгч Солонгосын талд ялалтыг өглөө

Twitter Print
2014 оны 09-р сар 30-нд 15:42 цагт
Мэдээний зураг,

"Инчён 2014” Азийн зуны спортын наадам 11 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монголын баг тамирчдаас боксын долоон тамирчин рингинд гарахаас М.Нандинцэцэг түрүүлж рингэнд гаран хүрэл медаль хүртсэн билээ. Харин Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 56 кг-ийн төрөлд манай тамирчин МУГТ Н.Төгсцогт эзэн орны тамирчин Хам Сёонгтой тулалдсан.

Тоглолт маш ширүүхэн болж хоёр болон гуравдугаар үед манай боксчин илт давуу байсан хэдий ч шүүгчид БНСУ-ын тамирчинд ялалтыг өглөө. Манай тамирчин Н.Төгсцогт шүүгчийн шийдвэртэй санал нийлэлгүй, хэдэн минутын турш рингийг орхиж буугаагүй юм. Танхимд цугласан Монголчуудаас гадна Энэтхэг, Хятад, Ираны иргэд энэхүү шийдвэрийг эсэргүүцлээ.

Хам Сёонг нь өмнөх өрсөлдөгч БНАСАУ-ын боксчинг шүүгчдийн ачаар мөн л “луйвардаж” гарч ирсэн юм. Н.Төгсцогтыг рингэнээс буух үед танхимд цугласан үзэгчид баяр хүргэж, олон улсын хэвлэл мэдээллийнхэн бүчин авлаа.

Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ тоглолтын талаар албан ёсоор гомдол гаргаж, албаны хүмүүстэй уулзсан байна. 

М.Золбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.