Сурагчдын талхнаас ацетил илэрчээ

Twitter Print
2014 оны 09-р сар 30-нд 15:33 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын эхээр Баян-Өлгий аймгийн Өлгий суман дахь сургуулийн дотуур байрны хүүхдүүд олноороо хордлогонд орсон талаар мэдээлэл гарсан. Тэгвэл тэдний идсэн талханд буюу талхыг барьсан гурилнаас бензин, түлшинд ихээр агуулагддаг бодис болох ацетил илэрчээ. Уг дотуур байранд гарсан хоолны хордлогын шалтгааныг тодруулахаар МХЕГ-ын төв лабораторид шинжилгээ хийж, мөн гурил, гурилын шуудай гээд 12 дээжийг энэ сарын 12-нд Шинжлэх ухааны академийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторид давхар шинжлүүлжээ. Ингэхэд хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчиж гурил тээвэрлэсэн нь тогтоогдож, гурилаас ацетил гэдэг органик нэгдэл илэрсэн байна. 

Энэхүү газрын тосноос гаралтай, техник, тоног төхөөрөмжийн тосолгоо, шатахуунд хэрэглэгддэг бодис гуриланд хэрхэн шингэснийг аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Тэдгээр гурилыг хилээр оруулахдаа дээр нь машин, эсвэл ацетил агуулсан тоног төхөөрөмж ачсан байх магадлалтай юм. Аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн гурил оруулж ирсэн хүнийг давхар шалгаж байгаа гэнэ. Одоогоор хэр хэмжээний гурилд ацетил шингэснийг тогтоох боломжгүй байгаа аж. Хэдийгээр гурил бохирдсон нь илт харагдаж байсан ч түүнийг хүнсэнд хэрэглэсэн нь хайхрамжгүй байдалтай холбоотой юм. Хэрвээ энэхүү бодисыг хүнсэнд хэрэглэвэл хоол боловсруулах эрхтэний хямрал, хордлогод хүргэдэг байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.