Монголын анхны радио

Twitter Print
2017 оны 02-р сар 13-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

Алс тэртээх Ангараг гараг дээр саахалтын дайтай байгаа мэт аяглаж суух өнөө цагаас 83 жилийн өмнө Монгол Улсад ЗХУ-аас радиогийн тоног төхөөрөмж, хүлээн авагч, микрофон, чанга яригч зэрэг төхөөрөмжийг соёлын төв газруудад өгч байжээ. 

Харин 1931 оны 5 сарын 1-ний оройн 19 цагт тэр үеийн Засгийн газрын барилга, ардын цэнгэлдэх хүрээлэн, “Ленин” клуб зэрэг газруудад байрлуулсан радио цагаан хоолойгоор монгол, орос, хятад хэлээр дуу хөгжим, утга бүхий илтгэл цацсан нь өргөн олон түмэнд зориулж хийсэн манай анхны томоохон нэвтрүүлгийн нэг байсан гэдэг. 

Гэхдээ Монгол Улс даяар радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхэлсэн өдрийг 1934 оны есдүгээр сарын нэгэн гэдэг бөгөөд “Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэж эхэлсэн тэр түүхт өдрийн нэвтрүүлгийг Харилцан Нэвтрэлцэх Холбооны Ерөнхий Хорооны орчуулагч бөгөөд радиогийн уран сайхны нэвтрүүлэгч Жалсрайн Батаа нэвтрүүлжээ.

“Шинэ цагийн мэргэн ухаанаар бүтсэн радио гэж энэ дээ” хэмээн тухайн үедээ олныг гайхшруулж байсан энэхүү хавтгай дугуй төхөөрөмж өнөөдөр гэрэл зурагт мөнхөрсөн “алс тэртээх” түүх болон үлджээ. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.