Зөнөгрөл, доройтол зэргээс хамгаалж чадах арга нь ердөө л шинэ зүйл сурах явдал юм

Twitter Print
2022 оны 06-р сар 12-нд 10:51 цагт
Мэдээний зураг,

Тархины үйл ажиллагааг сайжруулах, нас ахиж байгаа хүмүүст зөнөгрөл, доройтол зэргээс хамгаалж чадах арга нь ердөө л шинэ зүйл сурах явдал юм.

Шинээр сурч мэдэрч, эзэмшиж байгаа бүх зүйлс тархинд шинэ нейвроны холбоос үүсгэж байдаг. Өөрөөр хэлбэл тархины ашиглагдаагүй байгаа хэсгийг бага багаар ашиглаж эхэлнэ гэсэн үг.

Харин нэгэнт сурчихсан зүйлээ давтан хийхээс илүү гарахгүй байх нь яваад сурсан замаасаа гарч шинийг өөртөө нээлгүйгээр тэр л явцуу хорвоодоо насыг өнгөрөөж буй хэрэг.

Тэгээд ч хийгээд сурсан зүйлээ давтан хийх сонирхолтой байдаг нь нөгөө тав тухын бүс маань бөгөөд үүнийгээ эвдэж гарах нь маш олон ач тустай.

Хамгийн сайн ачаалал өгч тархийг хөгжүүлж чаддаг зүйл бол шинэ хэл сурах явдал гэнэ. Ер нь хос болон түүнээс дээш хэлтэй хүмүүс урт насалж, тэр хэрээрээ ухаан санаа саруул байж чаддаг бна.

Шинээр сурч буй ээлжит хэл бүхэн тархины шинэ хэсгүүдийг идэвхжүүлж өгдөг.

Гэхдээ олон хүний хувьд хэл сурах шаардлагагүй гэж боддог бх, гэхдээ тэр хэлээ ашиглах боломж гарахгүй ч таны ухаан санаа эрүүл байж, стресс багатай, амьдралыг илүү өргөн хүрээтэй харах боломж олгодог гэдгийг бодууштай.

Нэмж хэлэхэд бясалгал нь тархины хамгийн сайн бүүстэр, идэвхжүүлэгч гэгддэг. Харамсалтай нь бясалгах дуртай хүн тийм ч олон байдаггүй ба ёстой л цаг нь болсон хүмүүс л үнэн сэтгэлээсээ дурлаж чаддаг юм...

Нэгэнт л тархи толгойны асуудал эхлүүлсэн болохоор хүзүү нурууны эрүүл байдалд анхаарах хэрэгтэйг хэлье.

Хүзүүний нугалмын элдэв өөрчлөлт, гулсалт, эргэлт зэрэг нь гол удирдлагын төв болсон тархинд очих цусан хангамжийг өөрчлөх боломжтой ба үүнээс хамаарсан олон асуудал үүсдэг шүү.

Азтай нь манай улсад нуруу нугалам заслын мастер эмч нар төрөн гарч түмэн олондоо тус болж байгаад их баярладаг.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.