Харгалзагчдаа зодуулсан М.Тулгын амь нас дээсэн дөрөөн дээр байна

Twitter Print
2014 оны 09-р сар 30-нд 13:23 цагт
Мэдээний зураг,

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөг идсэн хэргээр Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарыг АТГ-аас саатуулан хорьсон. Тэдний өмгөөлөгчийн хэлснээр М.Тулгын бие тун хүнд байгаа бөгөөд АТГ-аас ар гэрийнхэнтэй л уулзуулахгүй байгаа гэнэ. М.Тулга нь нурууны хагалгаанд орсон, өвчний улмаас хөлөө хөдөлгөж чадахгүй байгаа, гэтэл АТГ-ынхан битгий “жүжиглээд” бай гэж дарамтлаад байгаа талаар өнгөрсөн долоо хоногт түүний ээж М.Эрхэмхүү хэвлэлийн хурлын үеэр дуулгаж байсан юм.

Өдгөө М.Тулгын биеийн байдал хүндэрч амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа ч хууль хяналтынхан төдийлөн тоохгүй байгаа нь ардчилсан Монгол улсад хүний амь нас ямар үнэ цэнэтэй байгааг харуулж байна гэхэд хилсдэхгүй. Тэр ч бүү хэл өвчиндөө шаналан үг хэлэх тэнхэлгүй болсон түүнийг 461 дүгээр ангийн харгалзагч нь зодож хэвтэрт оруулсан зэргээс харвал Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайханы гашуун түүх давтагдахад ойрхон байх шиг. 

Түүнийг “дээрээс өгсөн тушаал”-ын дагуу эмчилгээ хийхээс татгалзсанаас болоод 461 дүгээр ангийн хориход амиа алдсан эмгэнэлт түүх саяханых. Ардчилсан нийгмийн амин зүрх болсон хүнлэг, энэрэнгүй, хүний эрхийг дээдэлдэг зарчмыг хуулийн байгууллага л хэрэгжүүлэх учиртай. Гэтэл өнөөдөр хэлмэгдүүлдэг, хүний эрхийг зөрчдөг, тэр ч бүү хэл өвчтэй хүнийг үхтэл нь хорьдог байж яагаад ч болохгүй. Үүнийг анхаардаг, ард түмнээ хайрладаг, хүндэлдэг ардчилсан нийгмийг цогцлоогчид хаана байна аа. 

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.