Хүүхдийн уруул дээр бүү үнсээрэй

Twitter Print
2020 оны 02-р сар 18-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ үнсэх, бусдад үнсүүлэх талаар тодорхой ойлголттой байж нярай хүүхдээ бактери, вирусийн халдвараас хамгаалж сурах нь чухал байна. Иймээс:

Хүүхдийг уруул дээр нь үнсэхгүй

Амнаасаа дамжуулан хоол өгөхгүй

Хоолыг амаараа үлээж хөргөхгүй

Халбага сэрээгээ солихгүй байя

Эс тэгвэл:

1. Таны аман доторх нян бактери, вирус, хелико бактери хүүхдэд дамжин халдварлагдана. Энэ нь хүүхдэд бүх төрлийн өвчин үүсэх эх суурь болдог.

2. Хүүхдийн дархлааны систем бүрэн хөгжөөгүй байгаа тул танаас ирсэн нян вирустай бүрэн тэмцэж чадахгүй дархлаа нь улам мууддаг. Амьсгалын замын халдварт вирус тээж байгаа үед нярайг үнсэх үед маш амархан халдварладаг.

3. Хүүхдийн ходоод гэдэсний хурц өрөвсөл, шүдний цооролд амаар дамжсан бактери вирус шууд нөлөөтэй. Гэдэсний вирус нь маш халдвартай байдаг тул энэ төрлийн вирустэй хүн хүүхдийг үнсэхэд л халдварлах эрсдэлтэй байдаг. Халдвар авснаар нялх хүүхдэд ходоод өвдөх, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Хамгийн аюултай зүйл нь хүүхэд шингэн алддаг ба энэ үедээ хөхөөрөө хооллож чаддаггүй.

хүүхдийн уруул дээр бүү үнс-н зурган илэрц

Мөн томчууд бидний амны хөндийд үлдсэн хоолны зүйлд нян үржин ялзарч улмаар паалан гэмтэж шүд хорхойтон бусад бүх эрхтэн өвдөх нөхцлийг бүрдүүлдэг. Томчууд бидний амны хөндийд үлдсэн хоолны зүйлд нян үржин ялзарч улмаар паалан гэмтэж шүд хорхойтон бусад бүх эрхтэн өвдөх нөхцлийг бүрдүүлдэг.

Г.Төмөрзаяа

"Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.