МУГЖ Т.Ариунаагийн “Тэнгэр шиг бай” тоглолт гурван цаг үргэлжилнэ

Twitter Print
2019 оны 11-р сар 03-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн элч дуучин Төмөрийн Ариунаа энэ сарын 08-нд “Буянт-Ухаа” цогцолборт өөрийн бие даасан 15 дахь тоглолтоо хийх гэж байна.

Тэрбээр яруу найрагч О.Дашбалбар агсны “Тэнгэр шиг бай” шүлгээр дуу хийж, тун удахгүй шинэхэн уран бүтээлээ ард түмэндээ хүргэх гэнэ. Тиймээс Монголын нэрт яруу найрагч О.Дашбалбарын алдартай “Тэнгэр шиг бай” шүлгийн нэрээр энэ удаагийн тоглолтоо нэрлэжээ. “Тэнгэр шиг бай” тоглолт үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд гурван цаг хугацааны илэрхийлэлтэй, бүтэн гурван цаг үргэлжлэх ажээ. Тоглолтод Т.Ариунаагийн бүх цаг үеийн шилдэг гэсэн уран бүтээлүүд дуулагдах юм байна.

Тоглолтын тасалбар “ticket.mn”-ийн салбаруудаар худалдаалагдаж эхэлсэн байна. Тасалбарын үнийн хувьд 30-120 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.  Харин тасалбар захиалах утас 80188803 19001800 аж. 

Г.Ганаа 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.