Умард Солонгосын удирдагч хөлийн тавхайдаа мэс засал хийлгэжээ

Twitter Print
2014 оны 09-р сар 30-нд 12:23 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн гурван долоо хоногийн өмнөөс олны өмнө үзэгдээгүй БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун хоёр хөлийнхөө тавхайд мэс засал хийлгээд одоо эмнэлэгт байгаа тухай Өмнөд Солонгосын The Chosun Ilbo сонин мэдээлжээ.

Тус сонинд тэмдэглэснээр Ким Чен Ун өнгөрсөн зургадугаар сард хөдөө орон нутгаар аялж хяналт шалгалтын хийхдээ баруун хөлийнхөө тавхайг гэмтээсэн бөгөөд эмчилгээ хийлгэлгүй удсанаас хоёр хөл нь хоёулаа доголдог болсон байна. Одоо тэрээр намын өндөр албан тушаалтнуудын тусгай эмнэлэгт сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа аж.

БНАСАУ-ын удирдагч хамгийн сүүлд энэ сарын 3-нд олны өмнө  үзэгдсэнээс хойш эмчилгээ хийлгэж эхэлсэн нь ингэж тодорхой болжээ. Улс төрийн шинжээчид түүний хөл доголж байгаа явдал хэт их жин нэмсэнтэй холбоотой, Швейцарт сурч байхдаа "Эмменталь" бяслагт их хорхойсдог болж, жил ирэх тусам улам их хэнээрхэн идсээр байгаад хэт их таргалсан, үүнээсээ болж стресстэй болсон гэж дүгнэж байгаа аж. Ингэж жин нэмсний улмаас үе мөч нь ачаалал даахаа больсон, өөх тостой хүнс их хэрэглэдгээс зүрх судасны өвчтэй болсон, жин ихтэй хүмүүс чихрийн шинжинд нэрвэгдэх нь зүй гэх мэтийн олон онош тавиад байгаа аж.

Өмнөд Солонгосын YTN телевизийн сувгаар мэдээлсэнээр, Кимийн гэр бүл зүрх судасны өвчнөөр шаналдаг, энэ нь эрүүл бус хооллолт, тамхины хор уршиг. Ким Чен Ун эртнээс үе мөчний өвчний өвчнөөр өвчилсөн гэж мэдээлсэн байна.

Ким Чен Уны эцэг Ким Чен Ир, БНАСАУ-ыг 1994-2011 онд удирдаж ирсэн, олон эх сурвалжийн мэдээллээр чихрийн шижин, зүрхний шигдээс өвчнөөр ч бус, амттанд илүү дурладаг эрүүл бус хооллолт,  франц коньяк хэтрүүлэн хэрэглэдгээс шалтгаалан үхэлд хүрсэн гэж үзэх болжээ.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.