Хөл хорионы үеэр хүүхэдтэйгээ хамт хийж болох 5 зүйл

Twitter Print
2020 оны 12-р сар 20-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

1. Шагайн тоглоом

Бөгцөг няслах нь хүүхдийн гарын жижиг булчинг хөгжүүлэхээс гадна шагайг ижлээр нь харваж онож тоглосноор хүүхдийн логик сэтгэлгээ (ижлийг ижилтэй нь холбох) хөгжинө. Нясалсан гараараа авахгүйг баримталж аливаа дүрэм журам, дэг жаягийг ойлгоход дөхөм болно. Зангахгүй дүрмийг санаж өөрөө өөрийгөө хянах чадвар хөгждөг.

Насанд хүрэгчид бага насныхантай тоглох тохиолдолд хүүхдүүд буусан бодоо няслахгүйгээр авах урамшуулал нэмж өгч болно. Ингэснээр хожил наснаас хамааран тэнцвэргүй байх нь багасдаг.

2. Хөзрөөр хамар дарж тоглох

Бидний сайн мэдэх энэхүү тоглоом нь хүүхдийн авхаалж самбаа шаардахаас гадна анхаарал төвлөрөх чадварыг хөгжүүлдэг.

3. Хэн нэгэнд урам өгөх зүйлийг санаачлан хамтдаа хийх.

Байрны үйлчлэгч, хөршийн настан гэх мэт санамсаргүй хэрнээ таны амьдралд дэм болж байдаг хэн нэгэнд зориулан талархалын захидал бүтээх (Бичиж, зурж, нааж болно).

Ингэснээр хүүхэд бусдыг ойлгох, хүндлэх төлөвшилтэй болох хийгээд өөрийгөө илэрхийлэх нээлттэй байх чадвар нь ч хөгждөг.

write letter with kids-н зурган илэрц

4. Өдөрт дор хаяж нэг ном уншиж өг, ХАМТРАН унш.

Эцэг эхчүүдийн нийтлэг алдаа нь үсэг мэддэг болсон гээд ном авч өгөөд орхидог. Гэтэл хүүхэд 13 нас хүртлээ хамтран унших, уншуулах дуртай байдаг аж. Эцэг эх нэг нүүрийг нөгөө нүүрийг хүүхэд гэх зэргээр харилцан уншиж ч болно шүү дээ.

read book with kids-н зурган илэрц

5. Охид хөвгүүдтэйгээ хамтран айл гэрдэж эсвэл дэлгүүр болж тоглоорой.

Харин голлогч дүрд хүүхдүүд тань байна. Тухайлбал, охин ээж та хүүхэд нь, охин худалдагч та үйлчлүүлэгч болох г.м.

Эндээс хүүхэд үе тэнгийнхэнтэйгээ болон томчуудтай харилцах олон төрлийн арга барилд суралцахаас гадна өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг. Хүүхдүүдтэйгээ хөгжилдөх цаг гаргадаг гэр бүлд өссөн хүүхэд том болоод амьдралдаа сэтгэл дүүрэн, өөрийнхөө санааг бусдад ойлгуулж чаддаг, аливаа эрсдлийг даван туулах чадвартай амжилттай нэгэн болох нь элбэг.

Гэр бүлээрээ хөгжилдөх цаг заавал гаргаарай. 

Г.Төмөрзаяа

"Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.