Тариаланчид 60 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлав

Twitter Print
2020 оны 04-р сар 09-нд 14:55 цагт
Мэдээний зураг,

Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 13 компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандивын аянд өнөөдөр нэгдлээ. 

Тодруулбал, “Алтан тариа” ХХК-ийн Сэлэнгэ салбар, “Их шинэстэй” ХХК, “Ургацын хишиг” ХХК зэрэг нийт 13 компани 60 сая төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлаж байгаагаа илэрхийлэн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө. Энэ үеэр коронавируст халдварын цар тахлын улмаас дэлхийн улс орнуудад эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед Монгол Улс дотоодын гурилын хэрэгцээгээ 100 хувь хангах нь бидний үүрэг хэмээн тариалан эрхлэгчид онцолсон юм. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.