Нэг удаа хөлийн тавхайдаа иллэг хийхэд 100 км алхсантай тэнцдэг

Twitter Print
2020 оны 10-р сар 30-нд 17:52 цагт
Мэдээний зураг,

Хөлийн уланд хүний бүх эрхтэн системийн цэг байдаг. Тиймээс хөлийг хүний хоёр дахь зүрх хэмээдэг аж. Хятадын анагаах ухаан олон жилийн түүхтэй, зүү эмчилгээгээрээ алдартай.

Зүү эмчилгээний ходоод, бөөр, элэг дэлүү, давсагны сувгууд нь хөлийн уланд буюу хөлийн хурууны үзүүрт төгсдөг. Хүний бүх эрхтний цэг хөлийн уланд байрладаг. Хөл хүний биеийн жинг тээж, ачаалал үүрдэг тул их ядарч цуцдаг. Тиймээс хөлөө янз бүрийн хандтай бүлээн усанд оройдоо 5-10 минут дүрээд, дараа нь цусан хангамжийг сайжруулах, хөлийн булчин суллах иллэг хийвэл сайхан амарна. Хөлөө амрааж байвал хөлийн судас бүдүүрэхгүй, хөлийн яснууд үрэвсэхгүй. Голдуу эмэгтэй хүмүүсийн эрхий хурууны үе томрох бөгөөд гутал өмсөхөд холгож өвтгөдөг.

Зарим өвчний үед хөл өвдөх нь мэдэгддэг шүү дээ. Энэ бол эрхтний зовиур хөлдөө мэдрэгдэж буй хэрэг. Жишээ нь, хөлийн дотор талд, шагайн дор эмэгтэй хүний сав, өндгөвчний цэг байдаг. Мөн эрэгтэй хүний төмсөг, үрийн хоолой байх жишээтэй. Бам бай булчирхайн цэг эрхий болон хоёр дахь хурууны завсарт байрладаг. Хоёр хурууны голд зөөлөн дарж, илэхэд бамбай булчирхайн үйл ажиллагаа сайжирна. Өдөржин ачаалалтай ажиллаж, стресстэй байхад бамбай булчирхайн шүүрэл ихээр явагддаг. Нийгмийн стресс бухимдал ихтэй энэ үед хүмүүсийн дунд бамбай булчирхай томрох болон бамбай булчирхайн хордлого их байна. Тиймээс хөлний иллэг хийхэд маш сайн нөлөө үзүүлнэ.

Мөн байнга хөлөндөө иллэг хийж заншвал дархлаа сайжирч ханиад томуу болоод элдэв харшилийн гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Нойргүйдэлт, стресс ядаргаа, сэтгэл гутрал, өтгөн хаталт зэрэгт онцгой ач холбогдолтой тул хөлийг хүний 2 дахь зүрх гэж дорно дахины анагаах ухаанд авч үздэг. Бид хөлөөрөө маш олон зүйлийг хийдэг мөртлөө хөлөө хайрлаж хамгаалдаггүй.

Та өөртөө хэрэгтэй үед нь иллэг хийгээд үзээрэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.