Сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ VII байрын төлөө тоглоно

Twitter Print
2014 оны 09-р сар 29-нд 18:29 цагт
Мэдээний зураг,

Энэ удаагийн Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг гол нээлт нь боллоо. Эрчүүд урьдчилсан шатанд Хонгконг, Мальдивыг хожиж Кувейтэд хожигдсон. Харин дараагийн шатанд Йорданыг 83:74-өөр хожсон ч талбайн эздэд ялагдсан аж. Үүний дараа БНХАУ, Иран, Японтой өрсөлдөж Монголыг тооцооноос хасч болохгүй гэдгийг харуулж тэнцүү тоглолт үзүүлж хожигдсон. Хэсэгтээ сүүлийн байр эхэлсэн эрэгтэй шигшээ тавдугаар байрын төлөө Катартай тоглож 87:78-аар ялагдсан байна.

Улмаар Азийн наадмын VII байрын төлөө Филлипинтэй учраа таарлаа. Харин эмэгтэйчүүд мөн шөвгийн шалгарсан ч БНСУ-д 124:41-ээр ялагдаж тавдугаар байрын тоглох эрхтэй болсон. Тивийн наадамд ганцхан хожил авах зорилготой очсон бүсгүйчүүд шилдэг наймд үлдэж төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн аж. Тэд тавдугаар байрын төлөө Энэтхэгийн шигшээтэй тоглож 68:50-ын харьцаатай хожигдсон байна. Ингэснээр VII байрын төлөө Тайландтай ирэх лхагва гарагт тоглохоор боллоо.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.