Хүнд даацын машин явах зориулалттай анхны хатуу хучилттай зам ашиглалтанд орлоо

Twitter Print
2014 оны 09-р сар 29-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн 43.2 км хатуу хучилттай замын хөдөлгөөнийг өнгөрсөн бямба гаригт нээлээ. Энэ нь концессийн гэрээгээр тавьсан, 150 тоннын даацтай, хүнд даацын машин явахад зориулагдсан анхны зам гэдгээрээ онцлог аж. Тус зам нь гурван эгнээ бөгөөд 12.3 метр өргөн. 25 см цементээр бэхжүүлсэн суурь, 24 см цемент бетон хучилттай, ус зайлуулах 54 хиймэл байгууламжтай юм.

Асфальтан хучилттай зам өртөг багатай ч засвар арчлалтад хөрөнгө их шаардагддаг учраас энэ замыг цемент бетоноор хийжээ. Замыг гурван эгнээ тавьсан нь олон улсын жишиг гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэлж байсан. Захын хоёр эгнээгээр машин зорчино. Харин машин эвдэрсэн үед голын эгнээг ашиглах аж.

Хүнд даацын машины толь хүртэлх өргөн нь 3.1 метр байдаг учраас машиныг чөлөөтэй зорчуулах зорилгоор замаа өргөтгөснөө гүйцэтгэгчид онцолсон.

Нээлтийн үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Энэ замыг санхүүжүүлсэн хамт олон, бүтээн байгуулалтад оролцсон иргэдэд талархал илэрхийлье. Монгол Улсын хөгжилд геологи, уул уурхай, газрын тосны салбар хамгийн их үр нөл өөтэй. Эдгээр салбарыг хөгж үүлэхэд зам чухал. Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн энэ зам бол чанар, бат бөхөөрөө Монголдоо нэг номерынх” гэв.

 

М.Золбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.