Монгол мэндчилгээний төрлүүд

Twitter Print
2020 оны 06-р сар 16-нд 17:27 цагт
Мэдээний зураг,

Халдварт өвчний харьцагч болж вирус тээх эрсдэлээс хамгаалж 3 метрээс дотогшгүй зайнаас мэндчилж хэвшвэл эрүүл ахуйн үүднээс төдийгүй уламжлалт ёс заншил утга агуулгын хувьд зохимжтой.

Элэг даран мэхийх мэндчилгээ:

Учир мэдэх өвгөдийн ярианаас Монголын үндэсний мэндчилгээ гэж үүнийг өгүүлсэн бөгөөд найз нөхөд болон энгийн хүмүүс энэ мэндчилгээг хэвшүүлбэл зохистой мэт санагдана. Элгэн садан, элэг эмтрэм гэх мэт хэллэг элгийг чухалчилдаг байсан нь энэхүү мэндчилгээний ач холбогдлыг тодорхойлно. Энэ нь баруун гарын эрхий хурууг аюулхайн хонхорхойд аваачин таван хурууг салгахгүйгээр байрлуулж үл ялиг мэхийх хөдөлгөөн хийх мэндчилгээ юм.

Ихэс ноёдын ёсолгоо:

Жинс бүхий малгайд баруун гараараа хүрэх төдий мэхийдэг ноёдын ёсолгоог та бид сайн мэдэх билээ.

Хоёр гарын алгыг дээш харуулан зайнаас золгох мэт мэндчилэх ба өөрөөс ахмад хүнд бөхийх бөгөөд мэндийн үгээ солилцоно. (Сайн байна уу? Амархан сайн байна уу? Амгалан сайхан байна уу? гэх мэт)

Гарын алга хавсарч мэндчилэх нь халдвар дамжихаас сэргийлэхийн сацуу мэндчилж буй хүнд гүн хүндэтгэл илэрхийлж буй бөгөөд маш гүн утгыг илэрхийлдэг.

"Баруун гараа эгэм тус газар хүргэн үл ялиг бөхийсхийж толгой дохин", алс зайд зөрж таарвал хараа хүрэх газар “Толгой дохих”, бараа харах газар “Баруун гараа өргөн даллах”, зүс үзсэн ч биеэр таньж уулзаж байгаагүй хүн таарч зөрж өнгөрвөл “Инээмсэглэн толгой үл ялиг дохин өнгөрөх”, удтал уулзаагүй танил дотно хүмүүс нүүр тулан уулзахдаа “Хоёр гарыг зөрүүлэн золгох”

Хүндэтгэлийн ёсолгоо /цэргийн/:

Ивцэг голын баруун эрэг дээр шинээр тохиносон өртөөнд арай хүрээгүй явтал өртөөний Хүнд нь тосон ирээд, аян замын биднийг талын баатрын ёс жаягаар тосон хүндэллээ. Тэрбээр над руу дөхөн ирээд мориноосоо буун харайж, зүүн өвдгөө нугалан сууж, зүүн гараа ташаандаа авч, баруун гарыг зүүнийхээ тохойд хүргээд өндөр дуугаар “Амар байна уу?” хэмээн мэндлээд босон ирж мориндоо мордон түрүүнд маань ороод голын гармаар анхааралтай гэгч нь гарган өртөөний гэрүүд рүү авчирлаа. Энэ бол 1820 онд Монголын гадны зочин, төлөөлөгчийг ихэд хүндэтгэн хүлээн авч буй хүндэтгэлийн хэсэг билээ.

Чингисийн үеийн Монголчуудын мэндчилгээ болон цэргийн ёсолгоо ямар байсан тухай мэдээ хараахан тодорхойгүй байна.

Эх сурвалж: Д. Өлзийбаяр, Монгол Жүдба Тулгаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.