С.Лавров: АНУ дэлхийн шүүгч, прокурор шиг аашлахаа болих хэрэгтэй

Twitter Print
2014 оны 09-р сар 29-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын эрх баригчдыг дэлхий нийтийн асуудалд зөвхөн нэг талыг барьж, бусад үндэстнүүдийн ашиг сонирхлыг үл харгалзан улс орнуудын дотоод хэрэгт эрээ цээргүй оролцож, хүчирхийллийн арга хэрэглэж байгааг шүүмжилжээ. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “АНУ дэлхийн шүүгч, прокурор, яллагч шиг аашлахаа болих” хэрэгтэй гэв. 

С.Лавров АНУ-ыг дэлхий нийтийн бүх асуудалд оролцож, шийдвэрлэх гэж оролдох шаардлагагүй гэж үзэж байна. “Тэд Сири рүү өөрсдийнх нь иргэд цаазаар авахуулсан учраас гал нээсэн. Түүнээс биш терроризмтой тэмцэх гэсэн хэрэг биш. Бусад орнуудын асуудлын мөн чанарыг ойлгоогүй байж, шууд гаднаас дүгнэлт хийн өөрийн сурсан аргаар нухчин дарах бодлого барьж байна" гэсэн байна.

Сири дэхь цэргийн оролцоо нь нөхцөл байдлыг дэвэргэхээс биш эвлэрүүлэх алхам болохгүй гэж тэрээр үзэж байна. 

 

Л.Отгонбат 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.