
Холливудын гоонь эр гэгдэж байсан 53 настай Жорж Клуни өөрөөсөө 17 насаар дүү Амал Аламуддинтай өнгөрөгч бямба гарагт Италийн Венец хотноо хуримаа хийлээ. Тэд албан ёсоор өнөөдөр хуримаа хийнэ гэж байсан ч товлосон хугацаанаас хоёр өдрийн өмнө хуримаа хийсэн тухай мэдээлэл үнэхээр гэнэтийн зүйл байлаа.
Жорж Клунийг эл өдөр 20 гаруй зурагчид дагалдан Венецийн Гранд Каналын ойролцоох тансаг зэрэглэлийн Аман зочид буудалд болж буй хуримын ёслол руу явж, харин шүтэн бишрэгчид нь түүнд баяр хүргэн аз жаргал ерөөж байсан байна. Тэдний хуримын ёслолд Синди Кроуфорд, “Vogue” сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур, Брэд Питт, Том Круз, Матт Дэмон зэрэг эрхмүүд хүрэлцэн иржээ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505