Сүсэг бишрэлээ гутаан доромжлуулсан Бурханы шашинтнууд харин хэрхэх бол?

Twitter Print
2014 оны 09-р сар 29-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

Ингэж амьдын алдас хийж, хар толгой дээрээ дааж давшгүй нүгэл хилэнц хураана гэж байх уу? Бурханы шашин сүсэглэдэг толгойтой бүхэн ийн бодох нь лавтай. Гэтэл хөгжингүй орнуудын загварын ертөнцөд энэ тухай асуудал харин юу ч биш бололтой, эсвэл хамаг амьтны тусын тулд буян хурааж, бясалгах учиртай сургаал номлолоор дүүрэн Буддын шашныг басамжлан доромжилж байгаа юм болов уу?

Гэвч энэ нь цаад санаандаа Төвдүүдийг шашин шүтлэг, яс үндсээр нь доромжилж, барууны загварын ертөнцийг сонин хачинаар гайхуулах гэсэн адын бодол толгойд нь орж ирсэн Хятадын загвар зохион бүтээгч мунхаг нэгний хийж байгаа ажил бололтой. Тэрээр Англид амьдардаг, хувцасны загвар зохион бүтээх аядаж, дөнгөж эхэлж байгаа нэгэн аж. “Төвдийн мода” гэх нэртэй түүний загвар аятай зүйлсийг харсан энэ ертөнцийн Буддын шашинтнууд бүгдээрээ л уурсан хилэгнэж байна. Тухайлбал хятад гаралтай бололтой нэг нөхөр: Хятадууд Бурханд буян хичээж, талархаж чадахгүй байгаа юм чинь бусад шашинд ч гэсэн ингэж ханддаг бололтой….Мунхаг Хятад гэж фэйсбүк хуудсандаа бичсэн байх аж. So Nan Wang Mo: "That shows that China had no Mercy, no God and no respect for other Religion at all.....Selfish China" гэсэн байна.

Бурханд аврал одуулж, бум түмэн забирал өргөлийн судраар шүншиглэсэн байдаг нөгөө хүрд, хойчийн буян заяагаа даатгасан суварга сэлтээр Хятад хүүхний бөгсөн биеэ ороогоод тавьчихаар хилэгнэн зүхэхгүй хүн хаа байхав. Лалын сүсэтнүүд харин шашин шүтлэгээ доромжуулсан энэ мэт явдлыг хараад хэрхэх нь тодорхой, хятадын тэр зулбадасыг чулуугаар нүдэж дуусгах биз. Сүсэг бишрэлээ гутаан доромжлуулсан Бурханы шашинтнууд харин хэрхэх бол? Христийн шашинтнуудад ч эгдүүцэл төрүүлсэн энэ явдлыг Хятадууд дотроо эсэргүүцэн хүлээн авч, нутаг нэгтнээ занан зүхэж байгаа аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.