Сири дэх АНУ-ын цэргүүд 14 настай хүүг хөнөөжээ

Twitter Print
2020 оны 02-р сар 16-нд 17:51 цагт
Мэдээний зураг,

Лхагва гарагт Сирийн Хасек мужийн Камышлы хотын зүүн хэсэгт байрлах Харбат Хамо тосгоны ойролцоох шалган нэвтрүүлэх цэг дээр АНУ-ын цэргийнхэн болон нутгийн иргэдийн хооронд мөргөлдөөн үүсч, улмаар Америкчууд энгийн иргэд рүү гал нээжээ. Үр дүнд нь 14 настай Сири хүү алагдсан байна

Мөргөлдөөнийг тус бүс дэх Оросын цэргийн цагдаа нар очиж зогсоожээ. Сири дэх Оросын зэвсэгт хүчний зохицуулалтын төвийн дарга, хошууч генерал Яков Резанцев энэ талаар мэдээлэл өгөх үеэрээ Сирийн хойд бүс нутагт газрын тосны цооногуудыг хяналтдаа байлгах зорилготой байрлаж буй АНУ-ын цэргүүд "Нутгийн иргэдийг үл тоомсорлож байна" гэв.

Э.Сарнай 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.