Хог хаягдлыг байгальд булж устгахыг багасгана

Twitter Print
2014 оны 09-р сар 29-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Хэрэглээ огцом өссөнөөс үүдэн Монголд сүүлийн дөрвөн жилийн дотор хог хаягдлын хэмжээ гурван дахин буюу жилд 500 мянган тонноор нэмэгдэн 2013 оны байдлаар улсын хэмжээнд жилд үүсч байгаа хог хаягдал 2.4 сая тонн хүрчээ. Гэтэл хот суурин газрын хог хаягдлыг уламжлалт хэлбэрээр олон мянган га талбайд дарж булдаг хэвээр байгаа юм.

 

Засгийн газрын энэ сарын 19-ний хуралдаанаар Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг баталжээ. 

хөтөлбөрт төрийн байгууллагууд, бүх шатны Засаг дарга, хувийн хэвшил, шинжилгээ судалгаа, иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоо, удирдлага зохион байгуулалтыг тодорхой тусгажээ.

 

Хөтөлбөр хэрэгжсэнээр төв суурин газарт эрүүл ахуйн шаардлага хангасан төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаа жигдэрч, нийт хог хаягдлын 20-оос доошгүй хувийг эргүүлэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар дахин боловсруулдаг болох аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.