Хүрээ амт зайрмагны үйлдвэрт гал гарчээ

Twitter Print
2020 оны 02-р сар 15-нд 13:52 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04:06 цагт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрчний гудамж Орос гэрэл ХХК-ийн Хүрээ амт зайрмагны үйлдвэр шатаж байна  гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар анги  нийт 4 ангийн 38 алба хаагч гал түймэр унтраах зориулалтын 10 автомашинтайгаар ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан байна. 

Тус гал түймэрт хүний амь нас эрсдээгүй бөгөөд гал түймэрт өртсөн барилгатай залгаа баригдсан 18х18 метр хэмжээтэй оффисын барилга, 4 автомашиныг авран хамгаалж ажилласан байна.  

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.