Монголын тамирчид багийн дүнгээр ухарсан ч медалийн тоогоо нэмсээр байна

Twitter Print
2014 оны 09-р сар 29-нд 08:29 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Инчон хотод Азийн спортын их наадам үргэлжилж байна. Тэмцээний эхний өдрүүдэд манай жүдо, буудлагын тамирчид 4 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн. Харин чөлөөтийн тамирчид медалийн буухиаг үргэлжлүүлж 1 мөнгө, 4 хүрэл медаль аваад байгаа аж. Мөн боксын шигшээ багийн тамирчид медаль хүртэх нь тодорхой болсон. Эмэгтэйчүүдийн боксын 55 кг-д өрсөлдсөн ОУХМ М.Нандинцэцэг жиндээ шилдэг дөрөвт шалгарч хүрэл медалийн  болзол хангасан. Манай тамирчин маргааш мөнгөн медалийн төлөө тулалдахаар рингэн дээр гарна.

Дөрвөн жилийн өмнө нутагтаа Азийн наадмыг зохион байгуулахдаа 199 алт, 119 мөнгө, 98 хүрэл, нийт 416 медаль авсан БНХАУ-ын баг тамирчид “Инчон 2014”-т мөн тэргүүлэх нь тодорхой боллоо. Манай урд хөрш одоогийн байдлаар 105 алт, 63 мөнгө, 48 хүрэл, нийт 216 медаль хүртжээ. Харин БНСУ нутаг дээрээ 42 алт, 48 мөнгө, 47 хүрэл, нийт 137 медальтай багийн дүнгээр хоёрт бичигдэж байна. 1951 онд Энэтхэгийн Дели хотод анх удаа Азийн наадам болоход Японы тамирчид 24 алт, 21 мөнгө, 15 хүрэл, нийт 60 медальтай багийн дүнгээр тэргүүлсэн. Түүнээс хойш 1978 оны Бангкокын наадам хүртэл тивдээ шилдэг байсан. Харин 1982 оны Шинэ Дели хотноо болсон тивийн наадмаас хойш БНХАУ нэгдүгээр байрыг хэнд ч алдаагүй байна. “Инчон 2014”-т Японы баг 34 алт, 46 мөнгө, 46 хүрэл, нийт 126 медальтай гуравт бичигдэж байгаа аж.

“Инчон 2014” Азийн наадмаас медаль хүртсэн орнууд /9-р сарын 29-ны 08:00 цагийн байдлаар/

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Gee

      (202.70.46.206) 2014-09-30 00:44
      • 0
      • 0

      Manaihanch sain bna shvv uuriin hiij baigaa ajildaa hvrtel amjilt gargamaar sanagdaj bna ajiliin irch hvch orohshigl bolj bna shvv saihan bna aa saihan bna gej

      Хариулах