Японд галт уулын дэлбэрсний улмаас 30 гаруй хүн сураггүй болжээ

Twitter Print
2014 оны 09-р сар 29-нд 15:23 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн бямба гарагт Японы Нагано мужид орших Онтакэ галт уул дэлбэрсний улмаас наад зах нь 32 хүн сураггүй алга болсон тухай мужийн эрх баригчид мэдээлж байна.

Галт уулын орчимд явуулж буй аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Японы өөрийгөө хамгаалах хүчний цэргүүд болон нисдэг тэргүүд галт уулын бүсэд ажиллаж байна.

Дэлбэрэлт болох үеэр 200-250 уулчид болон аялан жуулчлагчид галт уулын өндөрт байсан  бол одоо дийлэнхийг нь доош буулгаж чаджээ. Гэвч Онтакэ галт уулын бэлд 40 гаруй хүн үлдсэн байж магадгүй байгааг аврагчид хэлжээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, дэлбэрэлтийн улмаас нэг хүн амиа алдсан байна. 70 гаруй хүн эмнэлгийн тусламж хүссэн бөгөөд 30 гаруй хүн хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ. Арван хүний биеийн байдалд маш хүнд байна гэж эмч нар мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар Онтакэ галт уулаас 10 км хүртэл өндөрт үнс нурам цацагдсаар байгаа аж. Дэлбэрэлтийн уршиг хэдийн Японы Хоншюү арлын зарим нутагт мэдрэгдэж эхэлжээ. Тухайлбал, галт уулаас зүүн-өмнөд зүгт 100 км зайд оршдог Яманаши мужийн Кофу хотыг галт уулын үнс нурам нөмөрчээ.

Онтакэ галт уул Токио хотоос баруун зүгт 200 км зайд оршдог ажээ. Уг галт уул хамгийн сүүлд 2007 онд идэвхжсэн байна. Харин 1979 онд хүчтэй дэлбэрч, 200 мянга гаруй тонн үнс цацагдаж байжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • maii

      (202.179.6.246) 2015-05-14 14:01
      • 0
      • 0

      yaponiig mngold awchrh heregtei manai malnuud yuch medhguishtee arhiiaas uur yu medehgui l dee

      Хариулах

    • maii

      (202.179.6.246) 2015-05-14 14:01
      • 0
      • 0

      yaponiig mngold awchrh heregtei manai malnuud yuch medhguishtee arhiiaas uur yu medehgui l dee

      Хариулах

    • maii

      (202.179.6.246) 2015-05-14 14:01
      • 0
      • 0

      yaponiig mngold awchrh heregtei manai malnuud yuch medhguishtee arhiiaas uur yu medehgui l dee

      Хариулах

    • maii

      (202.179.6.246) 2015-05-14 14:01
      • 0
      • 0

      yaponiig mngold awchrh heregtei manai malnuud yuch medhguishtee arhiiaas uur yu medehgui l dee

      Хариулах

    • ЗОЧИН

      (182.160.5.56) 2015-01-23 20:43
      • 0
      • 0

      ЯПОН ГЭЖ ЗОВЛОНГИЙН ГАЗАР НЭГ БАЙНАА. ЖИЖИГХЭН АРАЛ ДЭЭР АМЬДАРДАГ ДЭЭР ТЭР АРАЛ НЬ БАЙНГА ГАЗАР ХӨДЛӨЛТӨНД ӨРТӨЖ БАЙДАГ. ТЭГЭЭД БОЛООГҮЙ ГАЛТ УУЛТАЙ.

      Хариулах