Бразилийн домогт хөлбөмбөгчин Пеле эрчимт эмчилгээний тасагаас энгийн тасагт шилжлээ

Twitter Print
2021 оны 09-р сар 15-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Бразилийн домогт хөлбөмбөгчин Пеле бүдүүн гэдэсний хавдрын улмаас эмнэлэгт хэвтэн эмлүүлж байгаа билээ. Тэгвэл түүний биеийн байдал сайжирч ойрын хоёр хоногтоо эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжинэ гэдгийг түүний охин хэллээ.

Бразилийн домогт хөлбөмбөгчин Пеле бүдүүн гэдэснийхээ хавдрын улмаас мэс засалд орон эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан билээ. Тэгвэл ойрын хоёр хоногтоо энгийн тасагт шилжихээр болжээ.

Өдгөө 80 настай тэрбээр Сан Пауло хотын Альберт Эйнштейний нэрэмжит эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Пелегийн охин Кели Насименто инстаграм хуудсандаа аав нь "сайн байгаа", "өвдөөгүй" гэжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аваргын наймдугаар сарын 31-ны өдөр гарсан шинжилгээний хариунаас хавдар илэрснээс хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Түүний охин инстаграм хуудсандаа “Тэр хүчирхэг. Эйнштейний гайхалтай багийн дэмжлэг хайр халамж. Бас дээрээс нь дэлхий нийтийн илгээж буй хайр халамж, эрч хүч, гэрэл гэгээгээр тэр энэ бүхнийг даван туулах болно.” гэж бичжээ.

Сүүлийн жилүүдэд түүний эрүүл мэндэд хөлбөмбөг сонирхогчид ихээр санаа зовниж байна. 2015 онд түрүү булчирхайн мэс засал хийлгэсэн бөгөөд 2019 онд шээсний замын халдвар авахдаа зургаан сар эмнэлэгт хэвтжээ.

Пеле Бразилын бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтанд 77 гоолтой бичигдэж, ДАШТ-ий дөрвөн өөр тэмцээнд гоол оруулсан ердөө дөрвөн тоглогчийн нэг билээ. Лионель Месси саяхан Аргентины шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатанд тоглоход Боливийн эсрэг хет-трик хийж, Пелегийн эзэмшиж байсан амжилтыг эвдсэн. Ингэснээр Өмнөд Америкийн эрэгтэй мэргэн буучдын жагсаалтын тэргүүнд байранд Лионел Месси бичигдэхээр болсон юм.

Дэлгэрмаагийн Баасанжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.