Тархи таллан өвдөх буюу Мигрень өвчнөөс салах арга

Twitter Print
2020 оны 03-р сар 27-нд 13:27 цагт
Мэдээний зураг,

Мигренийг үүсгэгч гол буруутан нь серотонин ба гистамин юм. Мигрень өвчтэй хүмүүст серотонин- хангалтгүй, гистамин- эсрэгээр илүүдэл байдаг. 

Ийм учир мигрень өвчний гол эмчилгээ хоолны зөв дэглэм юм. DIET нь цусан дахь серотонин ба гистамины харьцааг өөрчлөхөд үүрэг гүйцэтгэдэг. Мигрень нь энгийн элсэн чихэр (карамель, бялуу, сироп, зайрмаг), түүнчлэн төмс, эрдэнэ шишээр баялаг хоол хүнсээр өдөөгддөг. Мөн зэс агуулсан бүтээгдэхүүнээр өдөөгддөг. Үүнд хушга, улаан буудайн үр, олон үр бүтээгдхүүн, шоколад орно. Ихэнхдээ дунд зэргийн хэмжээний улаан дарс, шар айраг, бяслаг, нарийн сүмс, цөцгий тос хэрэглэсний дараа өвдөлт илэрч байдаг.

Лаазалсан мах, даршилсан хоол хүнс, хиам зэрэг ч нөлөөтэй. Кодеин, аспирин, парацетамол агуулсан эмийг буруугаар ашиглахад толгойн өвдөлт үргэлжилж байдаг. Хэрэв дуртай бүтээгдэхүүнүүд нь хар жагсаалтад орсон бол татгалзахад тийм ч хялбар биш тул сэтгэлээр унах хэрэггүй. Та толгойгоо өвтгөж буй гол өдөөгч бүтээгдэхүүнийг олж чадвал "Mигрень" хэмээх салдаггүй өвчнийг анагаах болно. Гэхдээ хамгийн чухал нь эмийн бодисын тусламжтайгаар биш, харин зөвхөн хоол хүнсээ зөв хэрэглэснээр ялж чадна.

Цусан дахь серотонин ба гистамины оновчтой түвшинд хүрэхийн тулд ногоон хүнсний ногоо, үр тариа (овъёос, Сагаг будаа), элэг, банана, жүрж, хулуу, финикийг сонгох ёстой. Хүнсний ногооны хувьд байцаа, бууцай, сельдерейг ялгах шаардлагатай байдаг. Эдгээр нь бүгд түүхий хэлбэрээр болон бага зэргийн боловсруулалт хийсний дараа ашигтай байдаг. 

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.