
Японы мэргэжлийн сумогийн аки башёгийн сүүлийн өдрийн барилдаан эхэллээ. Дээд зиндаанд анх удаа гарч ирсэн тэмцээндээ түрүүлэх хэмжээнд барилдсан Ичиножёо Ичинноров оны анхаарлыг татаад байна. Хэрэв өчигдөр ёкозүна Хакухог давсан бол түүхэн амжилт тогтоох байсан. Өнөөдөр манай бөхчүүдээс Токитэнкү Ваканосатог давсанаар 6 даваа 9 унаатай аки башёг дуусгаж ирэх сард чансаа буурах боллоо. Мөн Тамаваши, Кёкүтэнхо учраа тааран барилдаж залуу бөх Тамаваши Мөнх-Оргил давсан ч тавиас дээш хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болж 7 даваа, 8 унаатай тэмцээнээс дуусгасан.
Харин дээд зиндаанд баилдаж буй хамгийн ахмад бөх Цэвэгням 8 даваа, 7 унаатай ирэх сард чансаа өгсөх барилдах эрхтэй боллоо. 2014 оны нэгдүгээр сард анх удаа мэргэжлийн сумод элсэн орсон “үлэмж биет” Ичиножёо Ичинноров өнөөдөр уран барилдаант Аминишикиг өвдөг шороодуулж түрүүлэх боломжоо хадгалан үлдлээ. Ингэснээр хоёр их аваргын барилдаан олны анхаарлын төвд байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505