Дэлхийн аварга С.Цэрэнчимэд Азийн наадмаас анхны медалиа хүртлээ

Twitter Print
2014 оны 09-р сар 27-нд 20:04 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Инчон хотод Азийн спортын их наадам үргэлжилж байна. Манай чөлөөт бөхийн тамирчдаас эрэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Б.Номин хэдхэн хормын өмнө хүрэл медаль хүртсэн. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д эх орноо төлөөлөн оролцож С.Цэрэнчимэд хүрэл медалийн болзол хангалаа. Манай тамирчин эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын Р.Кимийг цэвэр ялсан. Харин дараагийн учраа болох Япоын Р.Ватарид оноогоор ялагдсан аж. Хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй үлдсэн С.Цэрэнчимэд эзэн орны К.Кимийг цэвэр хожиж Азийн наадмаас медаль зүүлээ.

Хэдхэн хоногийн өмнө Ташкент хотноо болсон 2014 оны насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнд түрүүлсэн С.Цэрэнчимэд ийнхүү Азийн наадмаас медаль хүртэж дэлхийд нэгэн хүчтэй бөх гарч байгаагаа харууллаа.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.