Франц даяар тэтгэврийн шинэчлэлтийн эсрэг ажил хаялт болно

Twitter Print
2023 оны 01-р сар 31-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 31-нд Франц даяар үйлдвэрчний эвлэлүүдийн уриалгаар тэтгэврийн шинэчлэлтийн эсрэг бүх нийтийн ажил хаялт болно.

Зургаан мянга гаруй өөрчлөлт орсон тэтгэврийн тухай хуулийн төслийг Францын парламент дахь тусгай комисс хянан шалгаж байгаа ба ойрын өдрүүдэд уг хуулийн төслийг Францын парламентын доод танхимын хурлаар оруулах аж.

Өнгөрсөн ням гарагт Францын Ерөнхий сайд Элизабет Борн Францын засгийн газар тэтгэвэрт гарах доод насыг 2030 оноос 62-оос 64 нас болгон өөрчлөх заалтаасаа ухрахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Энэ мягмар гарагт болох ажил хаялтанд тээвэр, шуудан, боловсролын салбарынхан, газрын тос олборлох үйлдвэрийн ажилчид болон хотын захиргааныхан оролцохоо мэдэгджээ.

Үүнтэй холбоотойгоор улс даяар тээврийн хөдөлгөөн доголдож, хурдны галт тэрэгнүүдийн 2/3 нь явахгүй, Парисын метро, хотын захын галт тэрэгний үйл ажиллагаанд тус бүр чирэгдэл үүсэх төлөвтэй байна. Шарль-де-Голлийн нэрэмжит нисэх онгоцны буудал 5 нислэг тутмын 1 нь цуцлагдана гэж тооцолжээ.

Францын Тээврийн сайд Клеман Бон ард иргэдийг энэ мягмар гарагийн ажлаа боломжоороо хойшлуулах, боломжтой бол гэрээсээ ажиллахыг уриалсан байна.

Тэтгэврийн тогтолцооны өөрчлөлтийн эсрэг бүх нийтийн анхны ажил хаялт энэ сарын 19-нд болсон ба уг ажил хаялтанд Франц даяар 1.1 сая гаруй хүн оролцжээ.

Олон Улсын Валютын сангийн зүгээс уг ажил хаялтыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар уг ажил хаялт нь францчуудад төсвийн мөнгөө хэмнэх, хөдөлмөрийн зах зээлээ бэхжүүлэхэд туслах аж.

Эх сурвалж: Euronews.com

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.