Чөлөөтийнхөн “Инчон 2014”-ын анхны медалиа хүртлээ

Twitter Print
2014 оны 09-р сар 27-нд 18:55 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэлсэн. Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан ОУХМ Б.Номин эхний тойрогт Сирийн Г.Алалмиалрифиафыг цэвэр ялж, хоёрт БНАСАУ-ын Ж.Жонгд оноогоор хожигдсон. Харин хүрэл медалийн төлөө Японы М.Фумитакиг 5:3-аар хожсон байна. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдаж буй Азийн аваргын мөнгөн медальт ОУХМ Э.Нарангэрэл БНСУ-ын Юми Лиг оноогоор ялж хүрлийн төлөө барилдах боллоо. Э.Нарангэрэл хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөх Винештэй барилдах юм. Энэтхэгийн бөхийн хувьд Азийн аваргын хүрэл медальтай аж.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдаж буй насанд хүрэгчид болон залуучуудын дэлхийн аварга С.Цэрэнчимэд БНСУ-ын бөхтэй хүрэл медалийн төлөө барилдана. Энэ жинд БНХАУ, Япон бөхчүүд алтан медаль төлөө барилдах юм. Японы Рио Ватарын хувьд манай бөхийг хоёрдугаар тойрогт ялсан билээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.