Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид Непалийн багийг яллаа

Twitter Print
2014 оны 09-р сар 27-нд 17:15 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Инчёон хотод болж буй Азийн зуны спортын 17-р наадамд оролцож буй Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн тамирчид өнөөдөр Непалын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тамирчидтай тоглон, 42:77 харьцаагаар Монголын тамирчид ялалт байгууллаа.

Манай баг өмнө нь Казакстан, Катарын багийг ялж, Хонг Конгийн багт хожигдоод байсан юм. Харин өнөөдөр ийнхүү ялалт байгуулснаар манай тамирчид хэсгээсээ нэгээр гарч, шөвгийн наймд шалгарлаа. 

Тэдний дараагийн учраа БНСУ-ын баг.

 

М.Золбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.