107:69 онооны харьцаагаар Ираны баг яллаа

2014 оны 09-р сар 27-нд 17:05 цагт
Мэдээний зураг,

Энэ удаагийн Азийн наадмын гол нээлт болоод буй Монголын эрэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Ирантай тоглолоо. Тал нутгийн дайчид тивийн спортын их наадмын гараагаа амжилттай эхэлж Хонгконг, Мальдив, Йорданыг хожсон бол Кувейт, БНСУ, БНХАУ зэрэг шилдэг багуудад хожигдсон. 

Эхний хагас өндөрлөхөд Ираны баг 107:69 харьцаатайгаар хожлоо. Энэ удаагийн тоглолтод багийн дасгалжуулагч О.Баярцогт Т.Санчир, Б.Билгүүн нарыг сэлгээнд суулгасан бөгөөд тоглолтод оролцуулсангүй. Үүнийг маргаашийн тоглолтод тоглуулахаар хүчийг нь гамнаж буй байдал гэж сагсан бөмбөг сонирхогчид үзэж буй юм.  

Манай сагсчид маргааш Японы багтай тоглоноИраны шигшээ Азийн чансаанд хоёрт бичигддэг хүчирхэг баг юм. Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд таван үе шаттай явагдаж байгаа. Манай улс урьдчилсан шатанд амжилттай тоглож одоогийн байдлаар шөвгийн наймд шалгараад байна.

 

 

М.Золбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.