Нийслэлийн II амаржих газрын дулаан доголдож буй асуудалд “Улаанбаатар” их дэлгүүр хамааралгүй болохыг мэргэжлийн байгууллага тогтоожээ

Twitter Print
2014 оны 09-р сар 27-нд 12:33 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн II амаржих газрын эмч, сувилагчид энэ сарын 25-ны өдөр жагсаал хийсэн. Тэд II амаржих газрын тойрон өндөр барилгууд баригдсанаас тус эмнэлгийн халаалт доголдож, эх нялхас хүйтний улмаас өвчин тусч байгааг хэлж байна. 1959 онд ашиглалтад орсон энэ төрөх эмнэлгийн хоёр давхар байшингийн нэг давхрын өрөөнүүд өнгөрсөн өвөл огт халаагүй аж. Тиймээс эмнэлгийн захиргаанаас НЗДТГ, НЭМГ-т хандаж, нэмэлт халаалтын шугам татуулах санхүүжилтийг шийдүүлсэн байна.

Тендерт шалгарсан компани инженерийн шугам сүлжээний зургийн дагуу “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн талын нийтийн эзэмшлийн талбайгаар дулааны шугам татах хэрэгтэй гэж мэдэгдсэн. Мөн “Улаанбаатар” их дэлгүүрийн удирдлага дулааны шугам татах ажилд саад учруулж байна хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан аж. Харин “Улаанбаатар” их дэлгүүрийн удирдлага хариу мэдэгдэл хийж II амаржих газрын дулааны асуудал доголдолтой байгаа нь манайд ямар ч хамааралгүй гэдгийг мэдэгджээ.

Мөн тус  их дэлгүүрийн захиргаа холбогдох газрын хүмүүстэй нь уулзаж ямар учраас II амаржих газрын дулаан доголдоход хүрч байгааг мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр баталгаажуулсан байна. Өвлийн бэлтгэл ажлыг зуны гурван сард хийж гүйцэтгэдэг.

Мөн Нийслэлийн удирдлага 7, 8-р сард холбогдох газруудад нь үүрэг өгч өвлийн бэлтгэл ажлыг 9-р сарын 15-ны өдрөөс өмнө дуусгаж орон сууцны халаалтыг 9-р сарын 15-ны өдөр, албан байгууллагын халаалтыг 10-р сарын 1-ны өдөр өгч хэвшсэн байдгийг иргэд андахгүй. Гэтэл төрийн байгууллагын зарим удирдлагууд зуны гурван сарыг амралтын байдалтай өнгөрүүлж намрын сэрүүн орсон үед ажлаа хийж эхэлдэг хайнга зан нь өнөөдөр тухайн байгуулгадаа эрсдэл дагуулж байна.

Мөн өөрсдийн хайхрамжгүй байдлаас үүссэн асуудлыг бусдад тохох, нэр хүндэд нь халдах явдал гарч байгаа тод жишээ нь II амаржих газар, "Улаанбаатар" их дэлгүүрийн хооронд гарсан маргаанаас харагдаж байгаа аж.

Иймд “Улаанбаатар” их дэлгүүрийн удирдлага Нийслэлийн II амаржих газрын удирдлага болон мэргэжлийн байгууллага, олон нийтэд хандаж мэдэгдэл гаргажээ. Энэ мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.