Дорнодод олгогдсон газрын тосны лицензтэй талбай 4 аймгийн нутагтай тэнцэж байна

Twitter Print
2019 оны 12-р сар 19-нд 13:53 цагт
Мэдээний зураг,

Дорнод аймаг 12 сая га нутаг дэвсгэртэй.

Түүний 5 сая га-д нь газрын тосны Хайгуул болон Ашиглалтын лиценз олгогдоод байна. Энэ бол Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр гэсэн 4 аймгийн нутагтай тэнцэж байна. “Магнай трейд” компаний лицензтэй талбай гэхэд 7 сумын нутаг дэвсгэрийг дамжиж байна. Газрын тос олборлолтод гүний ус ихээр хэрэглэж байгаагаас Монголын хамгийн үржил шимтэй Дорнод монголын тал цөлжих аюулд хүрээд байна.

Дорнод аймгийн ИТХ-аас 2018 онд газрын тос олборлолтод гүний ус ашиглахыг хориглосон. Гэтэл “Магнай трейд “ компани Хэрлэн голын усаар газрын тос олборлоно гэж мэдэгдснийг нутгийн иргэд эсэргүүцэж байна. 

Баасанжавын Отгон-н зураг.

Б.Отгон 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • O

      (107.72.176.80) 2019-12-19 18:11
      • 0
      • 0

      Heterhii gehed heterhii umaa yugaa uuh gej bgaa um bol mongo tsagaan nyd Ulan gej

      Хариулах