
БИЗНЕС ЭХЛҮҮЛЖ БАЙГАА БОЛОН ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ХҮРГЭХ 20 ЗӨВЛӨМЖ
Юмс хурдан өөрчлөгддөг, өөрчлөлтөнд дасан зохицож сур. Шинэ хэрэглээ, платформ, арга хэрэгслүүдийг хурдан ашиглаж сур. Хэрэв та өөрчлөлтөнд бэлэн бол өрсөлдөгчөөсөө ямагт нэг алхам урд явна.
1. БЭЛТГЭЛ. Бизнесийн эхлүүлэхийн өмнө олон удаагийн туршилт, оролдлого, судалгааг хий.
2. БОЛОВСОР. Бизнес эрхлэгч бизнесийнхээ алсын хараа, хэтийн зорилгоо тодорхойлж, түүнд өөрийгөө бэлд, боловсор
3. ЗОРИЛТОТ ЗАХ ЗЭЭЛЭЭ ТОДОРХОЙЛ. Таны бүтээгдэхүүн, үйлчилгээ яг хэнд хэрэгтэй байгааг тодорхойл. Жич. Тухайн зорилтот зах зээлд зориулсан маркетинг масс зах зээлд ажилладаггүй гэдгийг ойлгоорой.
4. ХЭРЭГЛЭГЧ ДЭЭРЭЭ ТӨВЛӨР. Таны хамгийн чухал ажил бол хэрэглэгчдийн одоо болон ирээдүйд үүсч болох асуудал хэрэгцээнүүдийг шийдэх тодорхой гарц шийдлийг санал болго.
5. НАСАН ТУРШИЙН ҮНЭНЧ ХЭРЭГЛЭГЧЭЭ НЭМ. Таны одоогийн хэрэглэгчдийн 20% нь таны бүтээгдэхүүнийг дахин дахин худалдаж авдаг. Тиймээс тэдэнд зориулсан лояалти, давуу талыг бий болго.
6 WOW ХҮЧИН ЗҮЙЛС. Таны санал болгож байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, давуу тал нь юу вэ? гэдгээ тодорхойл.
7. ИТГЭЛ ҮНЭМШЛИЙГ БИЙ БОЛГО. Хэрэглэгчдийнхээ итгэл үнэмшлийг бий болгох туршлага, нөхцөл байдлыг бүтээ
8. ХОНОГШУУЛАЛТ. Таны хүргэж байгаа бүтээгдэхүүн хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлага, асуудлыг хэрхэн шийдэж чадах вэ, та хэн бэ гэдгийг хэрэглэгчдийн ой тойнд нь сайтар шингээ.
9.ТОГТВОРТОЙ БАЙ. Маркетинг бол таны бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааны нэг том хэсэг. Байнгын, тасралтгүй, зогсолтгүй, тогтвортой үйл ажиллагаанаа таниул
10. ХАРИЛЦАА ХОЛБОО. Бизнесийн харилцагч, түншүүдтэйгээ нягт харилцаа холбоо тогтоо. Тэдний асуултанд хариул, асуудлыг нь шийдэж өг, тусал. Тантай урт хугацааны турш хамт явах түншүүдээ тодорхойл.
11. АШИГЛАХАД ХЯЛБАР. Таны борлуулалтын үйл явц, маркетингийн үйл ажиллагаа болон бизнесийн ямар ч хэсэг хэтэрхий ойлгомжгүй, төвөгтэй байвал хэрэглэгчид таны бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй.
12.ЧАНАР. Хэрэв таны бүтээгдэхүүн үйлчилгээ чанаргүй бол зах зээлд өрсөлдөх боломжгүй. Таны урт хугацааны амжилт бол сэтгэл ханамжтай хэрэглэгч бөгөөд тэдний амаар дамжин таны бизнес өргөжин тэлэх болно
13. СУВГАА ТЭЛ. Жижиг бизнесүүдийн хувьд аль болох олон сошиал медиа платформууд дээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ байршуул.
14. ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ АШИГЛА. Интернэт болон сошиал медиа ашиглан бага зардлаар, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон хүнд хүргэ.
15. АВТОМАТЖУУЛАЛТ. Бид маш хурдацтай өөрчлөгдөж байгаа орчин нөхцөлд ажиллаж байгаа учраас хуучны арга барил, маркетингийн арга хэрэгслүүдээсээ даруй сал. Тиймээс компаний газардах хуудас, автоматжсан үйл ажиллагаа, цахим карт, хэрэглэгчийн удирдлагын програм хангамж зэргийг үйл ажиллагаандаа нэвтрүүл.
16. НӨЛӨӨЛӨЛ. Хэрэв та бизнесийн орлого ашгаа өсгөхийг хүсч байгаа бол өөрийн тоглож байгаа зах зээл дээрээ нөлөөлөл үзүүл. Хувь хүний хувьд өөрийн салбартаа эксперт, нөлөөлөгч гэдгээ таниул.
17. ХАРИУЦЛАГАТАЙ БАЙ. Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэх хүртэл үйл явцад анхаар
18. ТЭВЧЭЭРТЭЙ БАЙ. Өнөөдөр тарьсан үр маргааш соёолохгүй. Таны хийсэн маркетингийн сурталчилгаа шууд таны борлуулалтыг өсгөхгүй гэдгийг хүлээн зөвшөөр
19. ҮР ДҮНГ ХЯНА. Таны төлөвлөж байгаа ажлууд хэрхэн үр дүн, үр ашиг өгч байгаа, хэрхэн ажиллаж байгаа зэргийг тов тодорхой харж сурах нь амьд үлдэх гол хүчин зүйл юм. Тиймээс хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг хянаж байх хяналтын программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүл
20. УЯН ХАТАН БАЙДАЛ. Юмс хурдан өөрчлөгддөг, өөрчлөлтөнд дасан зохицож сур. Маркетингийн дараагийн шинэ хэрэглээ, платформ, арга хэрэгслүүдийг хурдан ашиглаж сур. Хэрэв та өөрчлөлтөнд бэлэн маркетер бол өрсөлдөгчөөсөө ямагт нэг алхам урд явна.
Эх сурвалж:" СОШИАЛ ОРЧИНД БИЗНЕСЭЭ АМЖИЛТТАЙ УДИРДАХ НЬ" НОМ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.