Азийн их гүрнүүд багийн дүнгээр тэргүүлж байна

Twitter Print
2014 оны 09-р сар 26-нд 16:48 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 19-нөөс ирэх сарын 4-ны хооронд БНСУ-ын Инчон хотод Азийн спортын XVII дахь наадам болж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог шар тивийн наадамд 45 орны 9501 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж аваргуудаа тодруулж байгаа аж. Эхний найман өдрийн дараах байдлаар БНХАУ 79 алт, 42 мөнгө, 34 хүрэл, нийт 155 медальтай тэргүүлж байна. Харин зохион байгуулагч орон 30 алт, 36 мөнгө, 34 хүрэл, нийт 100 медальтай хоёрт, Япон 28 алт, 36 мөнгө, 32 хүрэл, нийт 96 медальтай гуравт жагсч байгаа юм.

Манай улс 1974 онд Ираны Тегеран хотод болсон Азийн наадамд анх удаа багтаа тамирчдаа оролцуулж 2 алт, 5 мөнгө, 8 хүрэл, нийт 15 медаль хүртэж гараагаа амжилттай эхэлсэн. Мөн 1982 онд Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл авч медалийн чанараар хамгийн өндөр амжилт нь энэ болоод байсан. Харин өнөө жил Монгол улсынхаа түүхэнд хамгийн өндөр амжилт гаргаж 4 алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүллээ. Энэ тоо цаашид ч нэмэгдэх бүрэн боломжтой аж.

Азийн наадмаас медаль хүртсэн орнууд /9-р сарын 26-ны 16:30 цагийн үед/

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.