Зургаан хүүхдийн биеийн байдал хүнд байна

Twitter Print
2014 оны 09-р сар 26-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

Дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар цэцэрлэгийн 2-3 насны хүүхдүүд энэ сарын 24-ний оройноос халуурч суулган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсан байна. 2014 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 17.52 цагийн байдлаар 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол 35 хүүхдийг гэрээр эмчийн хяналтад авчээ. Одоогоор зургаан хүүхдийн бие хүндэвтэр байгаа бөгөөд урьдчилсан байдлаар гэдэсний хурц халдварт өвчний шинж илэрсэн байна. 

Аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар энэ сарын 23-25-ны өдрүүдийн өглөө, өдрийн хоол, 24 нэр төрлийн бүтээгдэхүүний дээж болон багш, ажилчид, хоолны газар зэргээс 90 арчидасын шинжилгээ авч лабораторид хүргүүлээд байна.
Дархан сумын долдугаар цэцэрлэг нь 413 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Энэ сарын 25-ны өдөр 280 хүүхэд цэцэрлэгт ирсэн байжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.