Тал нутгийн дайчид Азийн тэргүүн багтай хүчтэй өрсөлдөж, хожигдлоо

Twitter Print
2014 оны 09-р сар 26-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

Шар тивийн спортын их наадам амжилттай үргэлжилж байна. Зургаан өдрийн дараах байдлаар БНХАУ багийн дүнгээр тэргүүлж байгаа бол БНСУ, Япон, Казахстан, Иран, БНАСАУ, Монгол зэрэг улсын медалийн тоогоор эхний байруудыг эзэлж байгаа аж.

Азийн наадмыг дайлаар мордсон сагсан бөмбөгийн эрэгтэйчүүд зорилгоо биелүүллээ. Дэлхийн сагсан бөмбөгийн чансаанд нэр нь огт сонсогдоогүй Монгол улсын баг “Инчон 2014”-т өөрсдийгөө байх ёстой гэдгийг батлан харуулсан юм. БНСУ-Монголын тоглолтын дараа өрсөлдөгч багийн дасгалжуулагч хэлэхдээ “Монголчуудыг ингэж тоглоно гэж бодоогүй. Тэднийг дэлхийн чансаанаас огт харж байгаагүй. Харин одоо Монгол гэсэн нэр гарч ирвэл гайхах зүйлгүй боллоо. Манай Солонгосын хөгжөөн дэмжигчид хүртэл Монголын тамирчдад баяр хүргэж алга ташсан” гэсэн байна.

"Тал нутгийн дайчид" гэсэн нэрийг аваад буй эрэгтэй тамирчид Азийн наадмын урьдчилсан шатанд Хонгконг, Мальдивыг хожиж хэсгээсээ хоёроор гарсан. Дараагийн шатанд БНСУ, Йордантай учраа таарч талбайн эздэд хожигдсон. Харин Йорданыг 83:73-аар буулган авч шөвгийн наймд БНАХУ, Иран, Японтой нэг хэсэгт өрсөлдөж байна. Шөвгийн наймд учраа таарсан БНХАУ-Монголын тоглолт дөнгөж сая өндөрлөж, манай баг 108:67 онооны харьцаагаар ялагдал хүлээлээ.

Хятадын сагсан бөмбөгийн баг чансаагаараа дэлхийд 14-т, Азид 1-т жагсдаг бөгөөд тэдний гарааны 5 тоглогчийн 4 нь 2 м-ээс дээш өндөртэй байна.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.