Медалийн буухиаг үргэлжлүүлэх Н.Төгсцогт ялалт байгууллаа

Twitter Print
2014 оны 09-р сар 26-нд 14:16 цагт
Мэдээний зураг,

Азийн спортын XVII их наадмыг Монголчууд гайхалтай амжилтаар эхэлсэн. Жүдо бөхийн тамирчид 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл, буудлагын бүсгүйчүүд 1 алт, 2 хүрэл медаль хүртэж улсынхаа түүхэнд рекорд тогтоогоод байна. Харин өчигдөр боксын спортын тэмцээн эхэлсэн бөгөөд Монгол улс дахиад алтан медаль хүртэх бүрэн боломжтой. Өнөөдөр Олимп, дэлхийн мөнгөн медальт, гавъяат тамирчин Н.Төгсцогт өрсөлдөгчөө 3:0-ээр хожиж гуравдугаар тойрогт шалгарлаа.

Манай тамирчин эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Туркменистаны Я.Мередовыг хожсон аж. Мөн өнөөдөр ОУХМ Д.Отгондалай Туркменистаны Ш.Дурдиевтэй, ОУХМ С.Эрдэнэбаяр Узбекистаны О.Мамазулуовтой тоглох юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.