
1911 он. Олноо Өргөгдсөн гэдэг энэ оны арванхоёдугаар сарын 29-нд Монголчууд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жибзундамба хутагтыг хаан ширээнд залснаар төрийн тусгаар тогтнолоо сэргээв. Монголын автономит тулгар улс энэ үеээс Оросоос зарим тусламж авч Хятадуудын эсрэг Таван замын байлдаан хийн тулалдаж, улмаар Өвөр Монголыг нэгтгэх зорилт тавьж байсан боловч амжилтгүй болсон байна. Цаг үеийн аясыг тааруулж харин Тагна Тува, Буриадыг нэгтгэх бодлого тавьж байжээ.
Энэ үед Чин улсын засаглалд дулдуйдаж ирсэн Хятадуудын амьдрал ахуйн дүр төрх ямар байсныг сонирхоё. Жин тээж Бээжин хүрээд эргэдэг байсан Монголчууд "чамин" бараа авчирдаг байж. Харин чамин гэх үгийг өнөөдөр Монгол үг гэж андуурах хүн олон бий байх. Гэтэл энэ үг Монгол хэлэнд сунжирсан үг хэллэг буюу Бээжин хотын төв хэсэгт одоо ч үлдэж хоцорсон Чао Яа Мэний зах гэсэн утгатай үг билээ. Энэ захаас худалдан авсан эд барааг Чамингийн захаас авсан эд шүү хэмээн ярьдаг байсан нь улмаар чамин тансаг эд гэх үг хэллэг болж таарсан аж. Өнөө Бээжин хотод олонтаа зорчих манайхан Чао Ян Мэний өргөн чөлөө гэж байдгийг андахгүй мэдэх бизээ. Яагаав өнөө гол өргөн чөлөө нь болсон Жунганцуны дараагийн, зүүн талын өргөн гудамж шүү дээ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505