Дисморфофбия буюу өөрт огт байхгүй согогыг өөрөөсөө олж харах сэтгэцийн эмгэг

Twitter Print
2022 оны 01-р сар 12-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Дээхэн үед би нэгэн сэтгүүлд ярилцлага өгсөн юм. Редактор нь надаас:

- Өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байх нь эмэгтэйчүүдэд яаж илэрдэг вэ? гэж асуухад нь би:

- Байнга хоолны дэглэм барих, гоо сайхны хагалгаанд орох, биеийнхээ аль нэг хэсгийг өөрчилж засах хэмээн тоочиж билээ.

Зүв зүгээр байгаа нүүрэн дээр шинэ уруул хийлгэх, ямар нэгэн дефект үгүй байж хөхний хагалгаанд орох, турах гэж элдвийн хоолны дэглэм барих зэргийг өнөөгийн соёлын элемент буюу хэвийн үзэгдэл гэж үздэг хүүхнүүдэд би “Дисморфофбия” хэмээх шинэ нэр томьёо танилцуулмаар байна.

Дисморфофбия гэж юу вэ? Энэ бол өөрт огт байхгүй согогыг өөрөөсөө олж харах сэтгэцийн нэг төрлийн эмгэг юм. Энэ эмгэг хэрхэн илэрдэгийг хэд хэдэн жишээн дээр авч үзье.

- Та хэвийн жинтэй бөгөөд эрүүл мэндийн хувьд ямар ч асуудалгүй атлаа ямар нэгэн хоолны дэглэм байнга барьдаг бол...

- Та сэтэрхий уруул г.м. төрөлхийн гажиг үгүй эсвэл автын ослын улмаас хамарандаа гэмтэл аваагүй, өөрөөр хэлбэл зүв зүгээр байж байж гоо заслын эмнэлгүүдээр гүйгээд байдаг бол...

- Гэрэл зургаа харахаас дургүй чинь хүрдэг бол...

- Толинд харах тоолондоо уруулаа “хэлбэр муутай”, шүдээ “далий” хэмээн өөлж голдог бол...

- Гаднах төрхийн хувьд “асуудалтай” хэмээн үздэгээсээ болж нийгмийн харилцаанд орохоос зайлсхийдэг (жишээ нь, турахаас нааш хүнтэй уулзахгүй г.м.) бол... та өөрийгөө дисморфофбиятай гэж ойлгож болно.

Уг эмгэг өнөөгийн нийгэмд “хэвийн үзэгдэл” гэгдэх болтлоо газар аваад байгаа нь харамсалтай. Үнэн хэрэг дээрээ энэ бол хэвийн зүйл биш. Харин өөрийгөө байгаагаар нь ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ нь хэвийн зүйл.

Хүн гаднах төрхөө сайжруулах хүсэлтэй л бол дисморфофбиятай гэсэн үг биш. Таргалсны улмаас эрүүл мэндийн хувьд асуудалтай болсон тул жин хаях бол хэвийн үзэгдэл. Хөмсөгөө гоё хэлбэрт оруулж зулгаах нь мөн хэвийн үзэгдэл. Төрсний дараа хэвийн жиндээ буцаж орох зорилгоор хоолны дэглэм барих нь бас хэвийн зүйл. ХАРИН зүв зүгээр байж байж өөрөөсөө ямар нэгэн өө сэв байнга хайдаг бол та сэтгэл зүйчэд хандаж, мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй.

- М. Лабковский

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (43.242.243.153) 2020-02-15 11:42
      • 0
      • 2

      Дээрэмдсэн байна ш дээ. Зээл биш зүгээр мөнгө өгдөг хүн бас байнаа. Аймшиг.

      Хариулах