Бие султай, мэдрэлийн систем тогтворгүй хүний хөл, гар байнга хүйтэн хөлстэй явдаг

Twitter Print
2020 оны 06-р сар 27-нд 09:58 цагт
Мэдээний зураг,

Төв мэдрэлийн системийн нөлөөгөөр хөлсний булчирхайнаас ялгарах шүүрэл ихсэх болон арьсаар цусны шингэн эд нэвчиж байгаа үзэгдлийг хөлрөлт гэдэг ажээ. Хүний бие махбодийн бүх үйл ажиллагаа, үйл хөдлөлийг төв мэдрэлийн тогтолцоо зохицуулж байдаг бөгөөд хөлрөх нь дараах тохиолдлуудад ихэсдэг гэнэ.

Хөлрөх сайн уу, муу юу?

Yүнд:

- Халуун хоол унд идэж уух, биеийн хүчний ажил, дасгал хийх, халуун орчинд байх үед хүний биеийн дулаан нэмэгдэж халууцдаг. Yүний үр дүнд биеийн бодисын солилцоо нэмэгдэж, задралын эцсийн бүтээгдэхүүн болох ус нь хөлс болж гадагшилснаар биеийн дулаан тогтвортой хэмд хадгалагдана

- Гэнэт айж цочих, хүчтэй өвдөх үед

- Цэвэршилтийн үед болон хүнд өвчнөөр өвдсөний дараа, төрсний дараа, хордлого ихтэй өвчин, зүү эмчилгээний дараа мөн төв мэдрэлийн тогтолцооны тэнцвэр зохицуулалт алдагдсанаас хүн хөлрөмтгий болдог ажээ.

Хөлрөх нь биед сайн гэж хүмүүс ярьдаг. Их хөлрөх нь хүний биед ямар нөлөөтэй вэ?

Хөлсөөр бодисын солилцоонд үүссэн задралын бүтэц болох ус, эрдэс бодис, уураг, шээсний хүчил, эмийн бодис, эсрэг биет зэрэг хүний биед ашигтай болон хортой олон бодисууд гадагшилдаг. Хөлрөмтгий эсвэл хөлрөхгүй байх нь тухайн хүний мэдрэлийн системийн онцлог, хэлбэрээс их шалтгаалдаг. Бие султай, мэдрэлийн систем тогтворгүй хүний хөл, гар байнга хүйтэн хөлстэй явдаг.

Хэт их хөлөрдөг хүмүүс хөлсөөрөө эрдэс бодис болон бусад хэрэгцээт бодисуудаа гадагшлуулснаар амархан ядарч сульдан, шөрмөс нь татах сөрөг нөлөөтэй. Ийм тохиолдолд шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Хүн тодорхой хэмжээгээр хөлөрч байх нь биед сайн байдаг. Жишээ нь вирусын ханиад, бөөрний өвчин, архаг хордлого, мэдрэлийн өвчнүүдийн үед өвчтөнийг зохиомлоор хөлрүүлдэг эмчилгээ бий. Ингэснээр эсрэг биет болон бусад нэгдлүүдийг хөлсөөр гадагшлуулж, алдагдсан хэрэгцээт бодисыг эм уулгах болон тарих замаар эргэж нөхдөг.

Зарим хүмүүс зүгээр байж байгаад гэнэт усан хулгана болтлоо хөлөрдөг гэдэг. Энэ нь юутай холбоотой вэ?

Сэрээ булчирхай буюу хүний дархлааны тогтолцоог хариуцсан булчирхайн эмгэгтэй хүнд ийм шинж тэмдэг илэрдэг. Энэ нь гадны ямар ч нөлөөгүйгээр гэнэт маш их хөлөрдгөөрөө онцлог юм.

Хөлрөмтгий хүн юу анхаарах ёстой вэ?

Хамгийн гол нь амьдралын зөв хэвшилтэй байх ёстой. Хоногт 6-8 цаг заавал унтаж амрахаас гадна сэтгэл зүйн хувьд эрүүл байна. Бясалгал хийж өөрийгөө ариусгаж, хувийн ариун цэврийг сахих хэрэгтэй. Мөн биеийг сульдааж мэдрэлийн системд нөлөөлж байгаа цус багадалт, хоол тэжээлийн дутагдал зэрэг өвчнөө эмчлүүлэхэд санаа тавих нь зүйтэй.

Гарын алга хөлрөхөд ямар эмчилгээ хийдэг вэ?

Гарын алга хөлрөх нь гол төлөв бэлгийн бойжилтын насны хүүхдүүдэд болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд тохиолддог судас-мэдрэлийн хямрал юм. Энэ нь янз бүрийн хордлого, хоол унд, ажил амралтын дэглэм алдах, хэт ядрах, хөдөлгөөний хомсдол, сэтгэл санааны цочролоос шалтгаалдаг. Зарим хүний бие махбодын онцлогоос болж жилийн аль ч улиралд гарын алга, хөлийн ул нь хөлөрдөг. Ийм үед формалины гурван хувь уусмал хэрэглэхэд бүрэн арилдаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.