
Бодитойгоор өвчин мэдрэгдэхгүй байгаа хэрнээ бие хүндрээд залхуу хүрэх нь эс шингэх өвчний хамгийн гол шинж тэмдэг.
ЭС ШИНГЭХ ӨВЧНӨӨС ЯМАР, ЯМАР ӨВЧИН ҮҮСДЭГ ВЭ?
Дотор өвчнийг эс шингэх болон архаг гэж хоёр ангилна. Эс шингэх өвчин үүссэнээр архаг өвчнийг үүсгэдэг. Эс шингэх өвчнөөс үүдэж нэлээн хэдэн төрөл зүйлийн архаг өвчин хүний биед үүснэ. Тухайлбал, дээр өгүүлсэнчлэн бэтгэ болон цайвар хаван, усан хаван, суваг хаван гэсэн гурван төрлийн хавангаас гадна төмөр хагд, их архаг барагдсан гэх мэт өвчнүүд байна. Мөн аюулхайн бадгана, галын илч доройтох өвчин, хорын өвчин, шарын өвчин гэх мэт өвчнүүд үүсдэг.
ХООРОНДОО ҮЛ ЗОХИЦДОГ ИДЭЭ УНД
Бүрэлдээгүй тараг шинэ архитай, загасны мах сүүтэй, сүүг тоор зэрэг модны жимстэй, өндгийг загасны махтай, тахианы махыг тарагтай идэх гэх мэт нь эс шингэх өвчнийг үүсгэх шалтгаан болдог.
УЛИРАЛ, ЦАГТАА ТААРУУЛЖ ХЭРХЭН ХООЛЛОХ ВЭ?
Өвлийн улиралд хүний хоол шингээх чадал нь маш сайн байдаг учраас шим, тэжээлтэй хоолыг цадталаа идэж болно. Хаврын улиралд галын илч буурч ходоод, гэдэсний бадган салс ихсэж хоол шингээх чадвар багасдаг учир бүлээн, хөнгөн чанарын зүйл идэж, уух хэрэгтэй. Зуны улиралд шингэц сайтай хөнгөн, бүлээн, тослог хоол ундыг хэтрүүлэлгүй хэрэглээрэй. Намар халууны улирал учир хөнгөн, сэрүүн хоолыг бага багаар идэх нь зөв.
07:40-11:40 цагт галын илч хамгийн бага байдаг учир хооллохгүй байх,
11:40-15:40 цагт галын илч хамгийн сайн байдаг учир шим тэжээлтэй хоол ундыг хэрэглэж болно,
15:40-19:40 цагт шингэц сайтай, хөнгөн, шимтэй хоол идэх хэрэгтэй,
19:40-23:40 цагт хоол идэхгүй байж ходоод гэдсийг амраах хэрэгтэй.
23:40-03:40 цагт хоол идэх нь хор идсэнтэй адил учир хооллохгүй.
03:40-07:40 хөнгөн шимтэй хоол хүнсийг заавал хэрэглэж заншаарай.
Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн эрхлэгч, АУ-ы магистр Л.Энх-Амгалан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.