Л.Жеймс: Өрсөлдөгч нарт минь сайхан сонсогдохгүй байх, гэхдээ би илүү хурдтай тоглох болно

Twitter Print
2014 оны 09-р сар 27-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ улирал удархгүй эхэлнэ. Өнөө цагийн хамгийн шилдэг тоглогч Л.Жеймс “Морин цэргүүд”-ийн бүрэлдэхүүнд эргэн нэгдэж аварга болно гэдгээ сэтгүүлчид хэлжээ. Тэрээр ярилцлага өгөхдөө “Хүссэн тоглолтоо гаргахад илүүдэл жин саад болж байсан. Тиймээс би 13 кг хасч одоо 100 кг жинтэй байна. 67 өдөр хоолны дэглэм барьж өөрийн дуртай шарвин, шоколад, жигнэмэг, зайрмаг бүгдийг нь огт идээгүй” гэж хэлжээ.

Ирэх улиралд “Клевлэнд Кавалейрс” К.Лав, Л.Жеймс нарыг авч 2009, 2011 оны драфтын тэргүүн тоглогчийг багтаа үлдээж дорнод бүсийн хамгийн шилдэг бүрэлдхүүнтэй болсон. Охио мужийн хөгжөөн дэмжигчид тэднэс зөвхөн аваргын цомыг нутагтаа авч ирнэ гэж найдаж байгаагаа уламжилсан. Л.Жеймс энэ талаар “Би урьдын адил хурдтай тоглоно. Энэ нь өрсөлдөгч нарт минь мэдээж сайхан мэдээ биш. Гэхдээ би аваргын төлөө тоглох ганцхан зорилготой” гэж хэллээ.

2003 оны алдарт драфтын нэгдүгээр бүсийн эхний сонголтоор NBA-д элсэж байсан “Хаан Жеймс” 2012, 2013 онд аваргын цом, мөн дээрх хоёр улирлын финалын үнэ цэнэтэй тоглогч, 2005-2014 оны хооронд арван жил дараалан бүх оддын тоглолтонд сонгогдон оролцсон, 2006, 2008 оны бүх оддын тоглолтын шилдэг тоглогч болжээ. Мөн АНУ-ын шигшээ багийн хамтаар 2008, 2012 оны Олимпийн аварга болж сагсан бөмбөгөөс авч болох бүх шагналыг 11 жилийн хугацаанд авсан шилдэг тоглогч юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.