Боксчид Азийн наадмыг ялалтаар эхлүүлээ

Twitter Print
2014 оны 09-р сар 26-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Ази тивийн дөрвөн тэрбум хүний анхаарлыг татаж буй Инчоны спортын их наадмын боксын төрөл эхэллээ. Манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй гурван жинд өрсөлдөж байгаагаас өчигдөр ялалтын салхийг хагаллаа. Эрэгтэйчүүдийн 64 кг-д 2014 оны армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг эхний тойрогт Филлипинй Г.Деннисийг 30:27-гоор хожсон аж. Түүний өрсөлдөгч нь Зүүн Өмнөд Азийн наадмын алт, мөнгөн медальт шилдэг тамирчин байсан. Б.Чинзориг хоёрдугаар тойрогт Малайзийн А.Винтэй оноолт таарлаа.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 56 кг-д эх орноо төлөөлөн оролцож буй 2012 оны Лондонгийн Олимпийн мөнгө, 2009 оны Миланы дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Туркменистаны Мередовтой, 81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр Узбекистаны Мамазулуновтой эхний тулаанаа хийнэ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.