Нийслэлийн 38 хороонд төслийн зуухны борлуулалтын төв байгуулна

Twitter Print
2014 оны 09-р сар 26-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр гүйцэтгэж буй нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Зуухны хөтөлбөрийг дэмжиж ажиллах тухай” А/826 дугаар захирамж гаргалаа. Энэ захирамжаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн 2014-2015 оны халаалтын улиралд  хэрэгжүүлэх зуухны хөтөлбөрт зуухаа солиогүй гэр хорооллын үлдсэн айл  өрхүүдийг хамруулах ажлыг хороодод зохион байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мөн ”Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн сайжруулсан зуухнуудыг гэр хорооллын иргэдэд сурталчлан танилцуулах “Зуухны борлуулалтын төвүүд” ажиллах хороодын жагсаалтыг гаргалаа. Энэхүү хөтөлбөрт иргэдийг идэвхтэй оролцуулах, мэдээллийг үнэн зөв, ил тод, түргэн шуурхай хүргэх тал дээр хэсгийн ахлагч нарыг идэвхжүүлэх замаар  төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай хамтран, дэмжиж ажиллахыг дээрх хороодын Засаг дарга нарт үүрэг болгосон байна. 

Дараахь хороодод “ЗУУХНЫ БОРЛУУЛАЛТЫН ТӨВ” байгуулна

Дүүрэг

Хороод

Нийт хороодын тоо
 

Баянгол

16, 21, 22, 23

4

Чингэлтэй

7, 9, 11, 13, 14, 17

6

Сүхбаатар

11, 12, 19, 20

4

Сонгинохайрхан

3, 4, 6, 10, 11, 23, 24,
 25, 26, 30

10

Баянзүрх

2, 4, 5,10, 12, 16, 17,
19,  21

9

Хан-Уул

4, 5, 6, 7, 16

5

Бүгд

38 хороо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.