Махны хэрэглээ ба цус өтгөрөл

Twitter Print
2021 оны 09-р сар 14-нд 10:14 цагт
Мэдээний зураг,

Монголчууд амьтны гаралтай уураг, өөх тос буюу махны хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Мах нь бидний биед зайлшгүй хэрэгтэй эрдэс бодис, амин дэмүүдээс гадна уургийн агууламжаар баялаг байдаг. Хүний биеийн булчин нь ерөнхийдөө уургаас бүтдэг бөгөөд уураг сайн хэрэглэж, дасгал хийвэл булчинлаг гоё биетэй болох сайн талтай ч уураг тэр тусмаа махыг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хүний биед олон олон сөрөг үр дагаварууд гардаг байна. Тэдгээрийн зөвхөн заримаас нь дурьдвал :

1. Төмрийн илүүдэл

Мах нь төмрийн агууламжаар баялаг. Төмөр нь амьдралын чухал хэрэгцээтэй бичил язгуур элемент боловч, цусан дахь төмрийн хэмжээ ихэсвэл элэг болон бусад цул эрхтнийг гэмтээж элэгний хавдар, зүрхний дутагдал, сахарын өвчин гэх мэт олон өвчнүүдийг үүсгэж болно. Төмөр ихдэхэд цус өтгөрч, бүх эд эрхтэн төмөрт идэгдэн, нэг ёсондоо зэвэрнэ. Элэг ноцтой гэмтсэн, хэвийн ажиллаж чадахаа больсон үед төмөр цусаар чөлөөтэй урсаж, хүний биеийг хурдан зэврүүлнэ. Төмөр өөрөө маш исэлдэмтгий бодис. Ямар ч нөхцөлд исэлдэж, амархан зэвэрдэг. Хүний биед байж болох хэмжээнээс хэтрээд ирэхээрээ бүх эрхтэнийг гэмтээнэ. Ийм нөхцөлд хүний арьс амархан харлаж, хар толбо үүснэ.

2. Уургийн илүүдэл

Нүүрс ус, өөх тос биед илүүдвэл хадгалагдчихдаг. Харин уургийн илүүдэл бөөрөөр дамжаад шээс болон гадагшилдаг. Жишээ нь, бид хоногт 90 гр уураг хэрэглэх ёстойгоос 120-ыг хэрэглэчихвэл хүний бие илүүдэл 30 гр уургийг задлаад биеэс гадагшлуулна. Маргааш хэрэглэнэ дээ гээд нөөцөлж авдаггүй. Тэгэхээр 90 гр-ыг л задлах ёстой бидний бие 120 гр-ыг өдөр болгон задлаад байхаар бөөр болон элэг илүү цагаар ажиллаад байна гэсэн үг. Энэ чигээрээ удаан хугацаанд байвал бөөрний дутагдал, элэг хатуурах, элэгний үйл ажиллагаа доголдох, элэг өөхлөх зэрэг өвчин үүснэ.

3. Цусны өтгөрөл, судасны ханын нарийсал

Маханд агуулагдах өөх тос, холестрол нь судасны ханыг нарийсгаж, төмөр нь цусыг өтгөн болгодог. Ингэснээр зүрхэнд ирэх ачаалал нэмэгдэн зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал ихэсдэг. Мөн өтгөн цуснаас улбаалж захын эрхтнүүд буюу гар хөл амархан хөрөх, арьс хуурайших, загатнах, өнгөө алдах, нүдний хараа муудах, ой тогтоолт анхаарал төвлөрөл муудах, амархан ядрах, шээс ойр ойрхон хүрэх, үрэвсэл үүсэх гэх мэт тоймгүй олон асуудлууд гарч ирдэг байна. Тиймээс цус шингэн, бохирдолгүй байх нь хүн эрүүл амьдрах нууц юм.

Одоо тэгвэл яах вэ? Мах идэхээ болих ёстой юу?

Тэгвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон хүний хоногт хэрэглэх уургийн хэмжээг тогтоодог арга байдаг. Биеийн жингийнхээ 1 кг тутамд 0.5-1гр уураг хэрэглэх ёстой буюу насанд хүрсэн 80кг жинтэй эрэгтэй хүн хоногт 80гр уураг хэрэглэнэ гэсэн үг.

Мөн уургаа зөвхөн махнаас биш сүү, сүүн бүтээгдэхүүн, уураглаг ногоо, өндөг зэргээс хослуулан авах нь зөв юм. Түрүүн хэлсэнчлэн хэт их уураг нь хамгийн илүүтэй элэг, бөөрний ачааллыг нэмэгдүүлж, өвчлүүлдэг тул элэг, бөөрний эрүүл мэндээ хамгаалан цэвэр байгалийн гаралтай эмийн ургамалын найрлагатай эм ууж хэрэглээрэй.

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.