2013 оны 11-р сар 21-нд 12:18 цагт

Авъяасаа дэлхийд гайхуулж буй Б.Уянга цомог гаргана

Бостонд тодорсон Монгол авьяастан Б.Уянга бүсгүй бие даасан цомог гаргахаар болжээ. Тэрбээр АНУ-ын Бостон хотноо 150 гаруй тоглолт хийж, алс газар авьяасаа нээж яваа. 

Дууны үг, ая, хөгжмийн найруулгыг өөрөө хийж, дуулдаг энэ авьяаслаг бүсгүй Бостонд амьдарч, рок болон R&B чиглэлээр уран бүтээлээ туурвидаг юм. 

Салбартаа Харвардын их сургуультай дүйцэхүйц үнэлэгдэх Берклигийн хөгжмийн сургуулийг дүүргэсэн Б.Уянга их сургуульд элсэхээсээ өмнө франц хэл дээр “Хөөрхөн сармагчин” хэмээх цомог гаргаж байжээ.

 Харин одоо мэргэжлийн уран бүтээлчийн хувиар өөрийгөө нээхээр цомог гаргахаар шаргуу ажиллаж эхэлсэн байна. Онцлог нь цомогт багтсан ихэнх дуугаа өөрөө зохиосон гэнэ шүү. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.