Монголын хойд нутгийг алдсан нь

Twitter Print
2022 оны 05-р сар 10-нд 17:41 цагт
Мэдээний зураг,

Түүх, архиваас Монголынхоо тухай судалж үзэхэд өмнө нь нууцалж байсан шинэ баримтууд илэрсээр байна. Заримыг нь өгүүлсүгэй. 1686-1688 онуудад Оросын Эзэнт улсын дипломатч, генерал-адмирал Федор Головин гэгч эзэн хааныхаа даалгавраар 3 хороо цэрэг авч Манж Чин улс хийгээд Монголын газар нутгаас тасдан авах зорилгоор Сибирь рүү хөдөлж Байгаль орчмын нутагт түрэмгийлэн орж иржээ.

Федор Головин бол Петр хаантай хамт олон удаа дайнд орсон, Петр хааны дотны шадар нөхөр, оросын цэргийн усан флотыг үүсгэн байгуулсан, оросын туршлагатай төрийн зүтгэлтэн байлаа. Тэрбээр Монголын газар нутгийг эзэлж авахдаа Халх Монголтой байнга зөрчилддөг Ойрдын Галдан бошигтыг өөрийн зорилгодоо ашиглахаар шийдсэн аж. Ф.Головин Байгал руу явах замдаа Ойрдын Галдан бошигттой уулзаж Халх Монголын эсрэг нууц гэрээ байгуулжээ. Галданд цэрэг, зэр зэвсэг их хэрэгтэй байлаа.

1688 онд Ф.Головин өөрийн 3 хороо орос цэрэг болон Сибирийн олон зуун казак цэргийн хамт Байгаль орчмын нутагт орж ирэв.Тэр үед Буриадын Байгал орчмын нутагт цөмрөн орсон орос казакын цэргүүдийг Түшээт ханы цэргүүд тогтоон барьж байлаа.

Гэвч тэр үед Ойрдын Галдан олон мянган ойрд цэргээр Халх Монгол руу итгэлийг эвдэн гэнэт довтолсон тул Түшээт ханы цэргүүд яаран нутаг буцжээ. Энэ байдлыг ашиглан Ф.Головин Буриадын Дээд Үдэд /одооны Улаан-Үд/ Монголын эсрэг цэргийн бэхлэлт хэрэм байгуулж Өвөр Байгалийн газар нутгийг эзлэв.

1688 онд Ойрдын Галдан бошигт 30 000 цэргээ дагуулж Түшээт ханы нутагт цөмрөн орж иржээ.Далай лам багшийн элч ирж Ойрдын Галдан болон Халхын Түшээт ханд дайнаа зогсоож эвлэрэхийг монголчуудад санал болгожээ. Түшээт хан хойш ухарч нэгэн нуурын дэргэд цэргээ буудаллуулж найрамдлын гэрээ байгуулахаар Галданг хүлээж байв. Гэтэл Галдан найрамдах биш, гэнэт бүслэн дайрч Түшээт ханы 20 000 халх цэргийг бүгдийг нь хядаж хөнөөжээ. Ялалтандаа эрэмшсэн Галдан цааш Халх нутгийн гүн рүү давшиж Түшээт хан, Сэцэн ханы нутагт цөмрөн орж Түшээт хан, Өндөр гэгээнийг хөнөөхийг завдаж тэднийг албатуудынх нь хамт Манжийн Долнуур хүртэл шахаж хөөжээ.

Галданд Монголын их хаанаар алтан ургийн удмыг сонгодог ёс үл таалагдаж, тэр өөрөө Их Монголын эзэн хаан болохыг санаархаж байв. Зургаахан наснаасаа эхлэн Түвдийн Лхас хотноо хорин жил Далай лам багшийн шавь болж, Бурханы энэрэл нигүүлслийн ариун сургаал заалгаж байсан Галдан ийнхүү төрөл арилжиж монгол үндэстнээ хөнөөдөг үхлийн хар мангас болж хувирсан байлаа. Хорь гаруй ах дүүсээ хөнөөсөн Галданд хоёр түмэн халх цэргийг хөнөөх нь юү ч биш байлаа.

Оросууд Галданд ялагдсан Халх Монголын хүч суларсныг ашиглаж 1689 онд Нерчийн гэрээг манж нартай байгуулж Аргун, Шилк, Амар мөрний орчим нутаг, одооны Горбиц гол, Становын нурууны орчим бүх нутгийг Түшээт хан, Сэцэн ханы нутгаас булаан авчээ. Дахин 1727 онд Орос улс Манж Чин улстай гэрээ байгуулж Монголын газар нутаг болох Өвөр байгаль, Байгаль орчмын бүх нутгийг булаан авчээ. Дараагийн жилүүдэд оросууд 1858 оын Айгуны гэрээ, 1860 оны Бээжингийн гэрээ, 1915 оны Хиагтын гэрээгээр манж нартай тохиролцож Монголын хойд нутгийг бүрмөсөн салган авчээ. Монголын Түшээт ханы нутаг, Засагт ханы нутаг, Сэцэн ханы нутаг ийнхүү их хэмжээгээр Орос улсад алдагджээ.

Хэрэв Манж Чин улсын хаан Энх Амгалан /Канси/ монголчуудад туслаагүй бол Байгаль нуураас Цагаан хэрэм хүртэлхи Монголын бүх газар нутаг Ойрд хийгээд Оросын гарт орох байлаа. 1691 онд Манжийн Энх Амгалан /Канси/ хаан Монголын хан, ван, ноёдын хүсэлтээр Ойрдын Галдан бошигттой байлдан ялж нутгаасаа хөөгдсөн Халхын Түшээт хан, Сэцэн ханыг нутагт нь буцаан очуулж газар нутгийг нь ойрдын цэргээс чөлөөлж халхын ноёдын эрх мэдлийг нь олгож, ойрдын өдөөсөн дайныг эцэслэж, ард түмнийг нь амар жимэр амьдруулах нөхцийг нь бүрдүүлж өгчээ.

Өөрийнхөө хорь гаруй ах дүү саданг хөнөөсөн, Халхын хорин мянган цэргийг хөнөөсөн харгис түрэмгий Галдан ийнхүү дарагдаж, монголчууд нутаг орондоо мал сүргээ өсгөж бурханы шашнаа мандуулан дэлгэрүүлж дайн самуунгүй, энх амгалан гурван зуун жил амьдарчээ. Эдүгээ түүхийг гуйвуулагчид Галданг Монголын их хаан хэмээн хоосон магтаж, элдэв кино, ном зохион гаргаж, Алтан ургийн удам Халхын Өндөр гэгээн Занабазарыг урвагч хэмээн элдвээр худал гүтгэсээр байна. Гэвч үнэнийг хэн ч гуйвуулж чадахгүй.

Ийнхүү Монголын хойд нутгийг Оросын дипломатч, генерал- адмирал Федор Головин элдэв зальт арга, цэргийн хүч хэрэглэж, Ойрдын Галдан бошигтыг Монголын эсрэг ашиглаж, манж нартай давхар тохиролцож түрэмгийлэн булааж авчээ. 200 гаруй алтны ордтой, Байгаль далай орчмын үзэсгэлэнт нутаг ийнхүү Оросын мэдэлд очлоо.

Урианхайн хязгаар буюу Туваг оросууд 1870 оноос эхлэн өөрийн харьяат болгохыг санаархаж тэнд арав гаруй алтны уурхай нээж тосгон байгуулж орос тариачид Тувагийн бэлчээрийг булаан авч байлаа.Энэ нутгийг 1913 онд Хатанбаатар Магсаржав монгол цэргээ дагуулан очиж манжаас чөлөөлсөн юм.

Гэвч Тувагийн хошуу ноён Буянбадрах мэтийн оросын талыг баримтлагч харалган хүмүүс монголын эсрэг ажиллагаа явуулсаар байв. Буянбадрах 1913 онд Оросын цагаан хаанд “Урианхайг Орост нэгтгэж аваач” хэмээн өргөх бичиг өгч байв. Урианхайн ноёдууд Туваг монголын бүрэлдэхүүнд байлгана, оросын бүрэлдэхүүнд оруулна,тусгаар тогносон улс болно гэсэн үзэл бүхий гурван бүлэглэлд хуваагдсан байлаа.Гэвч Урианхайн урвагч ноёд оросыг дагах болсон байна.

Тувагийн удирдагч коммунист Салчаг Того Туваг Монголоос салгах бодлогыг хатуу баримталсаар 1944 онд Туваг Зөвлөлт Орос улсын харьяат болголоо.Үүний төлөө С.Того оросуудаас Ленины одонгоор 7 удаа шагнагджээ.

1950-иад онд Монгол улсад томилогдсон Зөвлөлт улсын элчин сайд, улаан коммунист Молотов “Тувагийн үлдсэн газар нутгийг Орост өг” хэмээн Монголын талд дарамт шахалт үзүүлж Монголын Увс аймаг болон Завхан аймгийн хойд нутгаас дахин тасдан авчээ.

1689-1958 оны хооронд буюу 260 жилийн хугацаанд нийтдээ Саяны нуруу, Алтайн хязгаар, Тува Урианхай, Буриад, Байгаль орчмын монголын нэг сая орчим квадрат км газар нутаг Орос улсад алдагджээ. Ийнхүү Хүннү, Эзэн Богд Чингис хааны үеэс эхлэн хоёр мянганы турш монголын газар нутаг байсан Байгаль орчмын Буриад нутаг, Алтай, Урианхайн хязгаар харийн гүрний гарт оржээ. Хайран эх орон, хайран ард түмэн.

Харь гүрний мэдэлд очсон буриад, тува, халимаг монголчууд Оросын хаант засаг хийгээд Оросын коммунизмын үед ихэд хэлмэгдэж дайн байлдаан,өлсгөлөн,геноцидийн балгаар монгол угсаатан хүмүүс олноор үрэгдэн цөөрч, хамаг соёл, эх хэл нь устгагджээ.

Ганц хоёр жишээ хэлэхэд: Оросын хаант засгийн үед буюу 1897 оны хүн амын тооллогоор Байгаль орчмын буриад монгол хүн ам 180 000 байсан бол эдүгээ 120 жилийн дараа буриад хүн ам 280 000 байна.Орост амьдардаг халимагчуудын тоо 17 дугаар зуунд 270 000 байсан бол 1897 оны хүн амын тооллогоор 190 000, 1939 онд 129 000, 1950 онд Сталины аллагын дараа 77 000 болтлоо цөөрч байсан бол эдүгээ дөрвөн зуун жилийн дараа 180 000 халимаг хүн амьдарч байна.Эдүгээ хорин нэгдүгээр зуунд Орост амьдарч байгаа халимагчуудын тоо оросын геноцид, дайн байлдаан, өлсгөлөн, хэлмэгдлээс болж дөрвөн зуун жилийн өмнөх үеэсээ тавин хувиар цөөрчээ. Юутай эмгэнэл.

Эдүгээ Халимаг Орос улстай нэгдсэний 400 жилийн ой, Буриад Орос улстай нэгдсэний 300 жилийн ойг баяр ёслолын байдалтай тэмдэглэж байсан нь саяхан.Энэ үйл явдал монгол туургатны хувьд баяр бус, эмгэнэлт үйл явдал ажгуу.

Ийхүү Хойд Монголын нутаг буюу Алтай, Буриад, Тувагийн алт, зэс, мөнгө, ой мод, нуур цөөрөм, ан амьтнаар баялаг нутгийг маань харь гүрний эзлэн түрэмгийлэгчид булаан авч монгол угсаатан буриад, халимаг, тувачууд эх хэл, соёл, хүн ард, мал сүрэг, газар нутгаа алдсан гашуун түүхийг бид мартаж болохгүй. Эхнэрээ алдсан хүн нэг жил уйлдаг, Эх орноо алдсан хүн бүх насаараа уйлдаг гэсэн үг ч байдаг. Энэ бол Монголын түүхэнд гарсан хамгийн том гарз байлаа.

Харийнхан монгол туургатны түүхийн үнэнийг мартуулах гэж их оролдсон, түүхийг маань мушгин гуйвуулж их гүтгэсэн. Харийн буруу номтнууд эх монгол хэл, босоо монгол бичиг, бурханы шашин, монгол соёлыг маань устгахыг их оролдсон. Харийнхан монголчуудыг хөнөөхдөө “өөрсдөөр нь өөрсдийг нь устгуулах” аргыг хэрэглэдэг байсан. Хамаг газар нутгаа алдаж байсан тэрхүү цөвүүн цагт алт мөнгө, албан тушаал, авилгал, цол хэргэмд дуртай зарим монгол ноёд, дарга нар эх орноосоо урваж тун амархан харийнхны өгөөш болж байлаа. Улаантнууд хорьдугаар зуунд Орост амьдардаг нэг зуун тавин мянга гаруй халимаг, буриад монголчуудыг хөнөөжээ. Харийнхан хорьдугаар зуунд Чойбалсанг ашиглаж дөчин таван мянган ар монгол хүнийг эх оронд нь буудан хөнөөж байлаа. Харийнхан хорьдугаар зуунд хятадын соёлын хувьсгалын үеэр тавин мянган өвөр монгол хүнийг хөнөөж байлаа. Хар еврейн коммунизмд хамгийн их хэлмэгдсэн үндэстэн бол монголчууд юм. Харанхуй харгис цөвүүн цагийн дундаас босч чадсан ард түмэн бол монголчууд бид юм.

Монголчууд бид түүх соёлоо мартаагүй, хэн ч биднийг бүрмөсөн устган мөхөөж чадаагүй. Монголчууд бид эхээс дөнгөж төрсөн унага шиг үтэр түргэн босдог хийморлиг ард түмэн. Дэлхийд ганцхан Монгол минь мөнх оршиж, мандан бадрах болтугай.

Доржийн СҮХБААТАР

2016 он

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.