
Энэ оны эхээр Баруун Африкийн зарим улсад Эбола вирус тархаж өнөөдөр аюулын хэмжээнд хүрлээ. Хамгийн сүүлийн мэдээгээр 3000 шахам хүн энэ вирусын улмаас амиа алдсан бол эрүүл мэндийн байгууллагын 337 ажилтан халдвар авч, 181 нь нас барсан аж. Энэхүү вирусын тархалтаас сэргийлж Африк тивийн жүдочид Челябинск хотод болсон дэлхийн аваргад оролцохоос татгалзсан. Мөн Нигери улсад есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлт бололгүй 45 хоногоор хойшлуулсан билээ.
Эболагийн халдвар авсан хүмүүсийн биеийн байдал сайжрахгүй байгаа нь эмнэлгийн ажилтнуудад ч хүндрэл учруулж буйг хэлсэн байна. Либер улсад эмч нар хүнд нөхцөлд ажиллах боломжгүй хэмээн ажил хаяалт зарлахаар болжээ. Тэд аюултай нөхцөл байдалд ажиллаж байгаа бидний цалинг нэмж, халдвараас хамгаалах хэрэгслийг сайруулахыг шаардсан байна.
ДЭМБ-ын мэдээлж байгаагаар Гвиней, Либери, Сьерра Леон улсуудад хамгийн их халдвар тархжээ. Одоогийн байдлаар Эболагийн вирус авсан нийт хүмүүсийн 71 хувь нь амиа алдана гэдгийг онцолсон юм.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505