Коронавирусын халдвар авсан иргэдийг байршуулж байсан 14 түр эмнэлгийн 11-ийг нь хаажээ

Twitter Print
2020 оны 03-р сар 09-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын халдвараар өвчилсөн иргэдийн тоо буурч, эдгэрсэн иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятадын Ухань хотод эмнэлгийн зориулалттайгаар ашигласан цэнгэлдэх хүрээлэнгүүд, үзэсгэлэнгийн танхим бүхий 14 эмнэлгийн 11 нь хаагджээ.

Хятадын төв телевизээр, "Коронавирусын халдвар дэгдсэнээс хойш Ухань хотод байрлах хэд хэдэн цэнгэлдэхүүд болон үзэсгэлэнгийн танхимуудыг эмнэлгийн зориулалтаар ашигласан. Эдгэрч, эмнэлгээс гарсан иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор тэдгээр 14 түр эмнэлгийн 11 нь хаагдаад байна." хэмээн мэдээлжээ. Үлдсэн өвчтнүүдийг коронавирусын халдвар авсан иргэдийг хүлээн авч буй тусгай эмнэлгүүд рүү шилжүүлсэн байна.

Коронавирусын халдвар дэгдсэнээс хойш БНХАУ-д уг вирусын халдварыг авсан 80 735 тохиолдол бүртгэгдсэний 49 948 нь, уг вирусын халдварын улмаас 3007 хүн нас барсаны 2388 нь зөвхөг Ухань хотод бүртгэгдсэн билээ. Хятадын Эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлж байгаагаар халдвар авсан нийт иргэдийн 57 065 нь эдгэрч, эмнэлгээс гараад байна. Эмнэлгүүдэд 20 533 хүн эмчлүүлж байгаагийн 5264-ийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.

СМИ: в Ухане уже закрылись 11 из 14 временных госпиталей-н зурган илэрц

Хятадын эрх баригчид өнгөрсөн 12-р сарын 31-нд ДЭМБ-д Хубэй мужийн Ухань хотод үүсгэгч нь үл мэдэгдэх халдварт өвчин дэгдээд буй тухай мэдээлсэн ба мэргэжилтнүүд 1-р сарын эхээр өвчнийг шинэ төрлийн коронавирус болохыг тогтоосон юм.

Эх сурвалж: Ria.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.