Moderna компанийн вакцин коронавирусын шинэ хувилбарын вирусээс үр дүнтэй хамгаална

Twitter Print
2021 оны 01-р сар 26-нд 13:43 цагт
Мэдээний зураг,

Америкийн Moderna компанийн коронавирусын эсрэг вакцин Их Британи болон Өмнөд Африкт илэрсэн коронавирусын шинэ хувилбарын вирусээс үр дүнтэй хамгаалж байгааг тогтоожээ.

Moderna компаниас гаргасан мэдэгдэлдээ, "Moderna компанийн коронавирусын эсрэг вакцинд хамрагдсанаар хүний биед коронавирусын шинэ хувилбаруудын эсрэг тэр дундаа Их Британи, Өмнөд Африкт бүртгэгдсэн коронавирусын шинэ хувилбарын эсрэг эсрэг бие үүсч байгаа нь тогтоогдсон" гэжээ. Судалгаагаар Moderna компанийн КОВИД-19 өвчний халдварын эсрэг вакцины 2 тун өнөөдрийн байдлаар илрээд байгаа коронавирусын шинэ хувилбаруудаас бүгдээс нь хамгаалах нь тогтоогджээ.

Түүнчлэн Moderna компани Өмнөд Африкт бүртгэгдсэн коронавирусын шинэ хувилбарын эсрэг вакцин бүтээхээр ажиллаж эхэлсэн байна. Өнгөрсөн 12-р сарын дундуур Их Британид коронавирусын шинэ хувилбарын вирусын халдвар тархсан юм. Тухайн вирусын хүнд халдварлах чадвар нь 70 хувиар илүү байгааг эрдэмтэд тогтоосон билээ. Өмнөд Африкт мөн л 12-р сарын сүүлээр коронавирусын бас нэг шинэ хувилбар бүртгэгдсэн юм. Өнөөдрийн байдлаар Moderna компанийн коронавирусын эсрэг вакциныг Европын холбооны улс орнууд, АНУ-д, Их Британи, Швейцари, Канад болон Израилд хийхийг зөвшөөрөөд байгаа юм.

Тус компанийн коронавирусын эсрэг вакцины туршилтанд 30 мянган хүн оролцсон ба тухайн вакцин нь коронавирусын халдвараас 94. 1 хувийн үр дүнтэйгээр хамгаалж байгаа нь тогтоогдсон билээ.

Эх сурвалж: Interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.